Х.Баттулга: Сангийн сайд нь оффшор бүсээс хөрөнгийг оруулж ирэхийг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу

Админ
8 цаг 10 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.

Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.


Сэтгэгдэл (51)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.191
    2021/02/01

    Хүрэлбаатар гэгч бол маш том хуйвалдагч хамсаатан... Би хам хамсаатан нь байнаа гээд ил цагаан өөрийгөө илчилчлээ. Өнөө АТГ, Шүүх, Цагдаа гийн дарга удирдагч нар хар цагаан дуугүй байгааг ойлгох ухаан хайрлаач .... Жир иргэн бсан бол ямар хурдан барьж хорьж байгаа бол та муусайн хамсаатануууд. Ерөнхийлөгч та Онцгой комисс гарган АТГ, Шүүх,Цагдаагийн дарга дэд дарга, хуршан дарга нарбг бүгдийнх нь хөрөнгө орлого ын мэдүүлэг тайлбар авч шалгах ёстой. Эрхээ эдэл Ерөнхийлөгчөө

    Хариулах
  • 103.57.94.213
    2021/02/01

    Яасан.Хүнд хэцүү үед үндэсний том үйлдвэрээ аваад үлдсэн нь буруулах юу.одоо бид тэрүүгээр чинь л амьдарч бна шдээ.юун тэр спирт.одоо больчихооч.гадныханд үндэсний үйлдвэрээ алдчихсан бол бид хараат болчихсон сууж бгаа шдээ.гэгээлэг юмыг л олж хараач дээ.

    Хариулах
  • 202.21.108.178
    2021/01/30

    Энэ ерэнхийлөгч өөрөө маш ноотой нөгөө элбэгдоржиигоо 170 хуудас материалаар прокорт өгөөд жижиглээд байсан яасан 8 н жил улс ороныг гацааж уруудуулсан өмнөх ер чдөө хариуц лага тооцож чадаагүй лайвны ерэнхийлөгч шүү ядаж хууль шүүхийг жаахан сайжируулж болноодоо баахан одон тараах сан байх

    Хариулах
  • 66.181.161.100
    2021/01/29

    Эд нар бүгд Но-той. Ерөнхийлөгч хүртэл Но-той. 17 чингэлэг спирт гээд нэг дарагдсан. түүнээс хойш оффшор хөрөнгө гээд холбогдоод байгааг аль нь үнэн юм бүү мэд. Ёстой үнэн удал нь удахгүй илэрнэ биз. Наадах чинь унаж мэднэ. Бүгд унахгүй гэж уралдаад бие биеэ дайрав шүү.

    Хариулах
    • 192.82.78.105
      2021/01/30

      Аминдаа тонуулчдаа өмгөөлж бгаа ухаантай.

    • 103.57.92.209
      2021/01/29

      Хэзээны 17 чинглэг спирт вэ өнгөрсөн баларсан юм бичээд байхы

  • 202.55.188.93
    2021/01/29

    за их хурлын гишүүдээ хэлээд ойлгохгүй бол өмдөө шувтлаад бөгсөө гаргах л үлдэж дээ..тэгээд нэг сайн алгадуулж аваад их хурлаа тараа даа

    Хариулах
  • 150.129.140.62
    2021/01/29

    Ард түмний тэмцэл ямар байдгийг одоо энэ цагаас хойш төрийн түшээ гишүүд минь ойлгоцоо!!!!! монгол түмэн нэгдэх зүрхтэй шүү

    Хариулах
    • 192.82.78.105
      2021/01/30

      МАН олигархиудаа дарж чадсангүй,харин бууж өглөө.

  • 150.129.140.62
    2021/01/29

    Ерөнхийлөгч маш мундаг зөв шийдвэр гаргаж байгаад баярлаж байна

    Хариулах
  • 192.82.71.130
    2021/01/29

    Зөв. Eрөнхийлөгчөө дэмжиж бна.

    Хариулах
  • 203.91.115.46
    2021/01/29

    ЗӨВ

    Хариулах
  • 103.26.195.153
    2021/01/29

    Шүүхээс буруу замаар олсон мөнгө гэж тогтоогоод Монгол улсад алдагдсан мөнгийг нь буцааж өгч байхад энд нэг мангар хамаагүй хурааж болохгүй гэж хуцах юм офшороос орж ирэх мөнгийг төсвийн цоорхой нөхөх маягаар зарцуулж болохгүй гэж ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан дуугай түүнийг дуугай дэмжих ёстой. Ерөнхийлөгч 4 жил гаруй ганцаараа тэмцэж байхад өмхий мангарууд энэ МАНгас намыг дахиад бөөнөөр нь сонгосон тийм учраас өөрсдөө буруутай

    Хариулах
    • 192.82.78.105
      2021/01/30

      МАН-ыг сонгосон бүхэн ард түмнийхээ өмнө буруутай.

    • 66.181.178.205
      2021/01/29

      Яг үнэн

  • 103.26.194.118
    2021/01/29

    Зүрх сэтгэл нэг байж бид, оффшорт нууцалсан асар их мөнгийг луйварчдаас гаргуулах , ерөнхийлөгчдөө сэтгэлийн хүч дэм өгөх , ард түмнээ ядууралаас гаргая.

    Хариулах
    • 192.82.78.105
      2021/01/30

      Хамгийн зөв зам.

  • 192.82.78.26
    2021/01/29

    Албан тушаалтнуудын 4их наяд төгрөг орж ирэх боломжтой боллоо гэж хэлээд байхад Хүрэлбаатар новш шээсэн нь гойжих гээд дансанд орж ирээгүй гээд хуцаад бх юм.Сангийн сайдад буцааж тавьж болохгүй новш шүү.

    Хариулах
  • 103.10.22.137
    2021/01/29

    Hurel baatriig zailuulii jagashuu

    Хариулах
  • 66.181.161.25
    2021/01/29

    Ерѳнхийлѳгчийн зѳв...хулгайчийн хѳрѳнгѳ гэж үгүй...ард түмэн ѳмчѳѳ мэдэх ёстой...хүрэлбаатар новшийг зайлуулья???

    Хариулах
  • 103.229.122.192
    2021/01/28

    Нам дагаж далдаганасан хувцаснууд догдолдог боль.Энэ ерөнхийлэгчийн чиглэлээ боль. Харин ард түмнийхээ төлөө.явдаг.

    Хариулах
  • 64.119.16.103
    2021/01/28

    Монголын шүүх гэж байхгүй болсон. Эрх баригчид буюу МАН ын гарт шүүх бүрэн бүтнээрээ очсон хар өдрүүд 1энт эхэлсээн. Одоо шүүхэд найдах шүүх шударга байна гэж найдах ямар ч үндэсгүй болсон. Чи МАН биш л бол шүүхийн өмнө хэн ч биш болсоон. Монголын шүүх шүүгчид ИАН ын шүүх шүүгчид болсоон . Улс төрийн эрхийг авсан нам бас нэмээд шүүхийн эрхийг бүрэн өөртөө авснаар 1 намын дарангуйллын хар өдрүүд ингээд үргэлжлэх юм. Тэд одоо ил цагаан хулгайгаа дээрмээ юу л хүснэ түүнийгээ хийх үйлдэх тэгээд шийтгэлгүй үлдэх хязгааргүй эрхтэй болсоон ит

    Хариулах
  • 203.91.115.55
    39 минутын өмнө

    . Офшорт дансанд байгаа мөнгө эзэнгүй биш биз дээ. Түүнийг оруулж ирлээ гэхэд эзнээс нь зүгээр л авчиж болохгүй дээ. Шүүхийн шийдвэргүйгээр хэний ч хөрөнгийг хураах эрх эхнд ч байхгүй. Шүүх хэдэн жил асуудал шийддэг билээ. Ингээд эзнээс нь дээрэм хийж авлаа гэхэд зайлшгүй хугацаа орох гээд байгаа юм даа. Эд нарын яриад байгаа офшорын мөнгийг иргэдэд тараана гэдэг үлгэр гэдэг нь тодорхой байна. Би л лав энэ дээрмийн бузар аргаар авсан мөнгийг авч буяндаа бузар хийхгүй. Цаана нь олон хүний цус нулимастай хутгалдсан бохир мөнгө шүү.

    Хариулах
  • 66.181.188.253
    42 минутын өмнө

    ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДСОН ӨДРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ЭНЭ АСУУДАЛАА ШАХАЖ ШААРДАЖ ЯВСАН БОЛ АМЛАЛТАНДАА ХҮРЧ ЧАДАХ БАЙСАН БАЙХ ОДОО ДӨРВӨН САРЫН ДАРАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ОДОО ХИЧНЭЭН ХАШГАЧААД НЭМЭРГҮЙ УЛС ТӨР ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА

    Хариулах
    • 103.212.119.60
      2 минутын өмнө

      Ер нь ярьж байгаань зөв тэгээд дуугүй бай гээд байгаа хүмүүс бол хань хамсаатнууд биз

  • 109.89.151.254
    3 цагийн өмнө

    Mongogyi zasgiin sangiin saidiin suudald omxiirtloo shigdeed suugaad baigaa noxort ix noo bii !!!

    Хариулах
  • 192.82.70.26
    3 цагийн өмнө

    Хүрэлбаатар сайд яагаад сандраад уурлаад байна бэ. Но байна даа. Шалгахаар өөр тийш булзааруулдаг аюул байна.

    Хариулах
  • 192.82.78.180
    4 цагийн өмнө

    Ерөнхийлөгчид энэ их ыг тараах тэмцэлд нь хүч нэмье

    Хариулах
    • 192.82.78.105
      2021/01/30

      Өөр аргагүй дээ.

    • 103.212.119.60
      1 минутын өмнө

      Хүч нэмье

  • 66.181.161.26
    5 цагийн өмнө

    Зөв

    Хариулах
  • 122.201.22.166
    5 цагийн өмнө

    Mylgyy eronxiiilogchtei bx n emgenel shuu. Baaxan troll, bicheechdeer ooriigoo omooryyleed

    Хариулах
    • 192.82.76.98
      2021/01/29

      Биигий хуц ард түмэн нь өөрсдөө юмыг ялгах салгах ухаантай чи харин өөрийгөө хэлчихлээ

  • 103.29.144.18
    5 цагийн өмнө

    маш зөв энэ манан бүтэхгүй тийшээ бна ерөнхийлөгч гартаа авч бүх ард түмний их хуралдайг хуралдуулж энэ 74 новшийг тараах хэрэгтэй

    Хариулах
    • 192.82.76.98
      2021/01/29

      Зөв

    • 103.212.119.60
      1 минутын өмнө

      Маш зөв

  • 202.55.188.40
    6 цагийн өмнө

    нэг л сэтгэлд буухгүй баягаа юмддаа ерөнхийлэгчийн хэлээд байгааг сангийн сайд нуулаа гэхэд монгол банк мэдмээр юм орж ирсэн хөрөнгийг шууд хурааж болохгүй заавал шүүх хурлаар орж гарал үйсэлийг нь тодорхойлж байж улсын хөрөнгө болмоор юм бүтүүмжилэгдсэн хөрөнгө дуудлага худалдаанд орж байж эргэлтэнд ормоор юмаа гэтэл шүүхээс ял авсан хэдээс өөр шүүхээр шийдсэн юм байхгүй л юм шиг бна аль нь үнэн аль нь худал нь ялгарахгүйл байнадаа ерөнхийлэгч минь

    Хариулах
    • 202.179.4.202
      5 цагийн өмнө

      Чи хэн бэ МАНАН-гийн гар хөл бологч нь юм бол ойлгохгүй л дээ, 6 настай хүүхэд ч ойлгохоор энгийн бөгөөд дэлгэрэгүй мэдээлэл Монгол Улсын ерөнхийлөгч чинь ярьж байна тэнэгээ

    • 211.216.26.12
      5 цагийн өмнө

      Sain unshaach dee.

  • 66.181.161.35
    6 цагийн өмнө

    Zuw yarij bna. Ard irged zugeer suulgui negden temtseh heregtei. Bugdeeree heleltswel buruugui. Ard tumen oroltsoh erhtei.!!!

    Хариулах
  • 49.0.135.140
    6 цагийн өмнө

    Zuv

    Хариулах
  • 122.201.21.101
    6 цагийн өмнө

    Odoo l sexee orj dee dotoodin tsereg armixaa, axlax ofitseruud ni xeden jil bolood tsolig ni ogood bgam, ymarig ni daraad ogxgui ymart ni ogood bdgin axlax ofitseruudas shalgalt av xeden xun tushaal buurax boldoo, shireeni ard suuj arxi uuj xozor togloj xuuxen erguuldeg ofitser darga naraa xalaad ogj buyan bolvol ooriig chn demjnee ta ooroo eronxi kamandlagch ni buzde

    Хариулах
    • 202.179.21.252
      6 цагийн өмнө

      uhsen atsnii chin tsol mol teriigee ter armiin hurandaa narta hel mul sda min

  • 202.9.46.88
    6 цагийн өмнө

    Баттулгаа урьд дөрвөн жилдээ унтаж байвуу.Одоо цаг нь дөхөхөөр худлаа попрох хэрэггүй.Өөрийн чинь офшор дахь компаниуд яагаад цар тахал гэж бужигнаж байх үед татан буугдсныг тайлбарлаад өгчих.

    Хариулах
    • 202.21.108.178
      2021/01/30

      4 жил унтаад 4сар сэрүүн попроно гэж үнэн хэллээ

    • 80.238.115.139
      5 цагийн өмнө

      30 жил болсон олигархууд юуч хийгүй байхад бүтэн 4 жил ч болоогүй байхад харинч их юм хийсэн бна

  • 202.126.88.163
    7 цагийн өмнө

    Зөв

    Хариулах
  • 122.201.21.89
    7 цагийн өмнө

    Зөв ард түмэн Ганбаатартай цуг талбайд гарж өлсгөлөн зарла

    Хариулах
    • 103.212.119.60
      2021/01/28

      Зарлая зөв дэмжинэ гэхдээ хашир байж ганбаатар хэрэггүй гэсэн харин уих ын 75 гишүүнийг намайг дэмжээд гараад ир гэж байгаа энэ нь ч зөв байх хэрэв жагсвал жагсаалыг буруу тийш нь эргүүлэхийг хичээх олигархууд олон байгаа шүү

  • 202.9.46.244
    7 цагийн өмнө

    Зөв.

    Хариулах
    • 202.126.90.53
      3 цагийн өмнө

      Зөв одоо цаг болсон ард түмэн тэсвэртэй хүлээцтэй бгаа шүү