Өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Улмаар МАН-ын зүгээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганаар батламжилсан. Эрх баригчдын зүгээс өмнөх Засгийн газрын ихэнх сайд улирч ажиллана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл шинэ  Засгийн газарт үргэлжүүлэн ажиллах сайд нарын нэрс тодорчээ.

  • Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрий сайд Г.Ёндон
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар үргэлжүүлж ажиллахаар болсон байна.  Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үлдэх эсэх нь тодорхойгүй байна.  

Бусад салбарын сайдуудын тухайд тун удахгүй тодорхой болох нь. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 11 цагт зарлагджээ. Тус хурлаар Засгийн газрын гишүүдийн ярилцах аж.