МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж дуусчээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг томилохыг дэмжсэн бөгөөд 15.00 цагт чуулганы хуралдаанд танилцуулж, шинэ сайд нар тангараг өргөх аж.

Бид өмнө нь Шадар сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайханг дэмжсэн бол Соёлын сайд Ч.Номинг дэмжжээ. Түүнчлэн Сангийн сайдад Б.Жавхлан, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг дэмжсэн талаар мэдээлсэн. 

Тэгвэл ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж, БШУ-ын сайдад Л.Энх-Амгаланг дэмжжээ. Харин Эрүүл мэндийн сайдад Хоёрдугаар эмнэлгийн захирал С.Энхболдыг дэмжсэн гэх мэдээлэл байна.