Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ялангуяа залуучууд ихийг хүлээж буй. Тиймдээ ч сайд нарын томилгооноос нь эхлээд ач холбогдол өгч, цахимд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. УИХ дээр хэлсэн Оюутолгойн байр суурийг сонсоод гайгүй ажиллах нь гэх итгэл төрж байсан ч зарим томилгоо нь ихийг хүлээх хэрэггүй гэдгийг харууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжчихэв. Яагаад? Өнөөгийн улстөрд энэ хүнийг гүйцэх туршлагатай хүн хайя гээд ч байхгүй. Гэхдээ туршлагатай, олон жил улс төрийн тогоонд “чанагдсан” гээд залуучуудынхаа өмнүүр хөндөлдүүлэх нь хэр зохимжтой вэ. Зохимжоос гадна хэр оновчтой вэ. Монголын улс төрд 40 жил хадагдаж яваа энэ хүнээс өөр сонголт МАН-д байхгүй гэж үү. “Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэдэг дээ. Энэ үгийг Эрдэнэтчүүд ухамсарлаж холбогдсон дуулиан, холион бантангийн явдалд нь дүн тавьж өгсөн. ЗГХЭГ бол Засгийн газрын гал тогоо. Энэ чухал албыг “ирж яваа цаг”-ийнхандаа хариуцуулсан бол гоё харагдах байлаа.
Байгаль орчин аялал жуучлалын сайдад Н.Уртнасанг дэмжжээ. Тэр хэн бэ? Улс төрд Н.Уртнасан гэх нэр төдийлөн дуулдаж байгаагүй 2019 оноос л НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Харин тэр сэтгүүлзүйн салбарт нэртэй. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй. Уг нь Ерөнхий чиг үүргийн яамдыг мэргэшсэн хүмүүсээр удирдуулбал салбартаа ээлтэй гэдгийг харуулах жишээ цөөнгүй. Тиймдээ ч энэ чиг үүргийн яамдыг салбартаа мэргэшсэн хүмүүс удирдаж буй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр гээд л өмнө нь томилогдож байсан сайдууд улирсан.
Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайдыг яагаад солих болов, яагаад Н.Уртнасанг томилох болов гэдэг асуулт хариултгүй байна. Н.Уртнасангийн хувьд өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Ерөнхий менежерээр ажилласан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Засаг солигдох дуулианаар Боловсролын сайд болно гэж хэвлэлүүдээр нэлээд бичүүлсэн. Гэвч эсэргүүцэлтэй тулсан учир өөрийн хүнээ сайдад зүтгүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаар УИХ-ын эмэгтэй гишүүд саяхан Засгийн газраас суудал “нэхсэн”. Л.Оюун-Эрдэнэ танхимаа байгуулахдаа хүйсийг тэгш байдлыг чухалчлахаа цухуйлгасан нь түүний томилгоонд нөлөөлсөн байх ч талтай.
Соёлын сайдад Ч.Номинг дэмжив. Эрх ашгийн зөрчил биш үү? Засгийн газрын гишүүнээр тэр томилогдлоо гэх сургаар нийгмийн сүлжээнд шинэ сайдын талаар таагүй сэтгэгдэл шууд л хөвөрдөг. Өөрөөр хэлбэл хэдий олонд нэртэй байсан ч Сайд болсон цагаас эхлээд рейтинг нь унадаг. Албан тушаал, алдар нэр нь зэрэг дэвших нь бараг л ховор. Өдрийн од мэт. Соёлын сайдад ‘Монгол ТВ’-ийн захирал Ч.Номинг томилохоор болжээ гэх мэдээллийн дараа нийгмийн уур амьсгал хуваагдсан нь ажиглагдав. Нэг хэсэг нь “Нүүдэлчний соёл, орчин үеийн соёлын чиг хандлага, урлагийн ертөнц, залуусын дуу хоолой, биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд залуу үеийн “ганган” төлөөлөл” хэмээн уухайлан дэмжих нэгэн байхад “Ашиг сонирхлын зөрчил. Эмнэлэгтэй хүнийг ЭМ сайд болгохгүй гэдэг шиг. Хувьдаа телевизийн бизнестэй хүнийг улс төрд оруулж байгаа нь өөрөө зөрчил. Соёлын сайд болох чадамжгүй, өөр салбар мэргэжлийн хүн” гэх хүн ч байна.
ЭНЭ СОЁЛЫН САЙДИЙГ ЧИНЬ салбарын хүмүүс хүлээж авах уу?Төрийн хүний зангараг даанч алга даа.Инээд алдаж эрвэгнэсэн хачин харагдаад бна.Баярлах албан шагнал биш шүү..
Gatsuurt iin Chinbat zakhiral Mongoliin ard tvmnii altan deer gantsaar sandailj okhinoo evdsen khvn shvv dee. Yagaad ard tvmnii umch gantskhan khvnii khool bolj baigaa ve?! MAK iin Nyamtaishir Nomtoibayar khvvgee erkhlvvlsen shig nvgel nvdeeree gej vg bii shvv
Baigaili orchni said kk ene hun odoo yu hiihev dee esgii hiih gazar nohoi hereggui gej ug baidag daa
хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой гэгчээр гадны новшнуудтой нийлсэн жингэр ч төрийг ч самран даа
МАНгарын байраар нэг зодоон ЭМ сайд асан мөнхсайхнаас эхлээд мөнгөө авнаал гээд бөөн зодоон кккккь
Тэр Гачууртын Чинбатын охин бол юун сайд үс гэзэг нь сэгсийсэн Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж бйагаа нь ой гутам Уул нь Төрийн ордны зохицуулагч хонжин байдаг л баймаар нүдний булай
Гай болох хүн бол Нямдорж л байна.
Сайд болгож эрхлүүлээд л ,хайран мөнгө
Соёлын сайд арай л нүдээ олоогүй улс төрийг бизнесийн салбартай хутгах хэрэггүй байсан юм. Соёл, ёс зүй, харилцаанд ч сураагүй бараг хүүхдээрээ шахуу...
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг санагдлаа!?!?!?...
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг санагдлаа!?!?!?...
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг санагдлаа!?!?!?...
ene 2 hvvhen vs gezgee segsiilgeed l l vzliin muuhai tegeed bas ajliin tutshlagagvi jinhene munguur orson hvvhnvvd gedeg ni baij bgaa baidlaasaa l hartagdaj bna turd udahgvi dee tentsej ajillaj chadahgvi dee
Solongosudtai sevdeg huuhen said bolod bhda yahav de
Нямдорж хамгийн зөв сонголт байлаа
Мөнгөтэй артай хүмүүс сайхан юм өө
гутчихлаа. ийм төрийн түшээд гэж хаана байна аа
Мэргэжлийн хүнгүй болцийм уу,хаашаа юм
Ядаж ЗГын ХЭГын даргад Аюурсайханыг тавьчихгүйдээ залуу зоригтой шудрага хүн
Уртнасан ч нэг их сайд хийгээд байхаар хүн бишээ. Солонгосчууд хахууль өгч гаргаж дээ
dandaa l mongoor saidiin suudal hudaldaj avaa biz.nomin neg ch udaa tord ajillaj uzeegui,tv ochson urlagiin zaluust deerelhuu aash muutai nohor gej sonsson.mongo oloh ner hund oloh,mongol tord mongotei bol hen ch orj bolohiin tod jishee.
Urtnasan gedeg said huuhen naas us tolgoigoo jaahan sergeej yanzlaarai. Nuuruugee us ni darchihaad saidiin imij geheergui evgui doroi huuhed shig haragdana
Тэхээр яаахуу. Салбар нь оцойх уу. Тэнэг дурак вэ
Ундрам нь Өсөх-Зоос гэж нүүрсний компанийн эзний хүүхэд. Өмнөговийг тас болгоход асуудалгүй болж дээ яана даа
no гацууртын чинбатын охин