Монгол улс Худалч Хуульзүйн сайдтай юу эсвэл Хэлмэгдүүлэгч Ерөнхийлөгчтэй юу гэдэг нь удахгүй ил болно. Тэдний шүүх дээр уулзах болсон маргаан нь саяхны мэдэгдэл хэдий ч уг жинхэнэ шалтгаан нь хэдэн сарын өмнөөс буюу Шүүхийн тухай хуулиас эхтэй.
Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын танхимаас Ерөнхийлөгчид хандаж, ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр "Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ. Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа.
Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Цаашид эдгээр хуулийн хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тодорхой алхам болно гэж итгэж байна" хэмээн мэдэгдсэн.
Харин түүнээс хэдхэн хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улираан томилсон. Шинэ Засгийн газрын тэргүүн болон сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзах үеэрээ Х.Нямбаатарт уг мэдэгдлийнх нь хариуг "барьж", "Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос МАН-ын Хууль зүйн сайд биш шүү” гэсэн.
Гэхдээ шүүх ямархан шалгуураар үнэн, худлыг ялгахыг тааварлашгүй. Хэрэв Х.Баттулга заргаа авбал Х.Нямбаатарын санаачилсан, нэр бүхий УИХ-ын гишүүдээр бүрдсэн Ажлын хэсэг дөрвөн сарын турш ажиллаж байж батласан Шүүхийн тухай хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг харуулна. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатарын хийж буй шинэчлэлийг нь өөр дээр туршина. Харин Х.Баттулга заргаа авч чадахгүйд хүрвэл шүүхийн байгууллага тэр дундаа нэр бүхий шүүгчид Ерөнхийлөгчөөс заавар авсан нь илчлэгдэж, цааш хэн, хэзээ, юуны учир хэмээн хэргийн учиг хөврөх нь лавтай.
Хэрэг явбал ийн эргэлдэж байх хооронд гадаадаас үе, үе захидал бичиж, үг хаядаг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт ая дэвссэн, уянгын халилтай мэдэгдэл хийв. Шүүх хийгээд хуулийн цоорхойг ашиглан гадагш зугтаж, амь хохойлж байгаа тэрбээр аавын хаалга татсан өмнөх улстөрчдийн нэгэн адил ном бичжээ.
Уг "Цагаан ном" нь наагуураа Монголын хууль хяналтын байгууллагынхны алдаа завхралыг харуулна гэх ч цаагуураа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан хатгаас гэдэг нь илт. Тиймдээ ч "Х.Баттулга намайг төрийн нэрээр баривчлаад, шоронд хувиараа ална гэж надад хүрч болох бүхий л сувгуудаар дарамталсан. Холбогдох хэд хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд гуравхан хоног цахимд шуугиад мартагдах ёсгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ялна гэдэг боловч ялагдуулаад дууслаа.
БНХАУ-д нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг ОХУ нөхөж, монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн орон зайд түшиглэсэн Оюутолгой төслийг хөдөлгөсөн бүх хүмүүсийг шоронд хийсэн. Үүний цаад зорилго нь хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах" хэмээн мэдэгдсэн нь Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Ерөнхийлөгчийн талаарх үгтэй дүйв. Өөрөөр хэлбэл түүний үгийг баталчихав.
Хэрэв Х.Баттулга, Х.Нямбаатар нар шүүхдэлцэх дээрээ тулбал Х.Нямбаатар ялагдах магадлал өндөр. Учир нь шүүх хэзээ ч өөрийнхөө эсрэг шийдвэр гаргаж байсан удаагүй. Тэгээд ч өнгөрсөн 30 жилийн турш амь бөхтэй оршсоор ирсэн хууль хяналтынхны завхрал нэг л өдөр алга болчихгүй нь мэдээж. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дэлхийд алдартай “Амстердам энд Партнерс” хуулийн фирмийг Монгол улсын хууль, хяналтын байгууллагынхны эсрэг хөдөлгөж буй. Хэрэв тэр өөрийгөө буруугүй гэдгийг нотолж чадвал тэр цагт монголын шүүхэд жинхэнээсээ шинэчлэл ирэх болов уу...
Ерөнхийлөгч Нямбаатарын улаан нүүр лүү хь харж бгаад чи хүн гүтгэж бна би чамайг шүүхэд өгнө гэж хэлэхэд толгой дохиод юу ч хэлж ч.гүй л бсан биздээ Сайханбилэг бол далим гарлаа гэж өөрийгөө өмөөрөх гэсэн арчаагүй зан гаргаж бхгүй юу угаасаа улс орноо хохироочоод дээрээс нь бас улс орныхоо нэр хүндийг унагааж бгаад ч хамаагүй өөрийгөө авч гарах гэсэн арчаагүй үйлдэл гэдэг захын тэнэгт ойлгогдохоор л бна Эцэг эх нь өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж зааж сурггагүй л юм бхдаа
Унэн уг хэлсэн хунд хун дургуй шуу дээ
Jenko olon hvniig hohirooson doo. Hohirogchidiin haruusal odoog herne urgeljilseer bgaa.
Үнэн л юм хэллээ зоригтойл дуугарлаа. Удахгүй бариад хорихгүйл бол Нямбаатарын үнэн шүү.
haha hun teneg baij bolnoo teriigee busdad zarlah hereggui shuu
hahaha..
ene setguul ch nertei baasnuud hugai ch nariig devregdegee bolimoor bnshuu ..
Saihanbileg Elbegdorjiin vgeer yvsaar iim bdald hvrsenee oilgood ooroo oortoo uhaaraach chamaig odoo Mongolchuud hvndlehgviee
Saixan bilgee aigagvi yum bol mongoldoo ireed uchir zvigee olooch
Huz biz......ene setguul ch nertei baasnuud hugai ch nariig devregdegee bolimoor bnshuu ..batalvuu. ingevuu tegvuu .gesen Unen hudaliin hoorond yum bichehee bolichih........unen ch yum shig ugui ch yum shig,,,,,,,boditoor har.....
Сайханбилэгээ чи өөрөө буруутай биздээ Монголынхоо эрх ашигт харшилсан буруу байгаа биздээ аан
Tanai saitiig ard irged unshikhaa ch bolino udakhgui ch kharagdana. Uchir n tanaikh khar piar iin sait.
Tovch.mn. bolio tanai sait MAH iin gujirdlegiig bolon eronkhiilogchiig kharluulj kharagduulakh zorilgotoi ajildag l sait.
Saihanbikeg urbagsh shamaar Mongol dutahgui
Нямбаатар ялагдана. Шүүх өөрийнхөө эсрэг шийдвэр гаргахгүй. Тэрийг Женко мэдээд томорч байгаа.