Монгол улсын Засгийн газар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г нийслэл даяар зохион байгуулж буй. Уг арга хэмжээнтэй холбогдуулан иргэд өрх бүрээс шинжилгээг зэрэг авна гэж ойлгоод шинжилгээ авах цэгүүд дээр очсон тохиолдол бий. 

Энэ асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар хийлээ. Тэрбээр “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхитэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. 

Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэсэн байна.