Хэзээнээс үнэтэй чамин юманд дуртай, аливааг бэлэгшээдэг манайхны зан тоог үнэд оруулж, тэр нь дэлхийн хаана ч байхгүй бизнес болон цэцэглэн хөгжүүлсээр байна. Юун тоо вэ гэж уншигч та гайхаж магад. Яагаав нөгөө, гар утас, машины дугаар. Саяхан л цахим орчинд 9911 дугаарыг 105 сая төгрөгөөр үнэлж, хүмүүсийн эгдүүцлийг хүргэж байсан бол өнөөдөр автомашины нэг дугаар дуудлага худалдаагаар 427 саяд хүрч, олны нүдийг орой дээр нь гаргалаа.
Тодруулбал, өнөөдрөөс Авто тээврийн үндэсний төв “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд 0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдаж эхэлжээ. Тэгвэл анхны дуудлага худалдаагаар 0001УАР дугаар 427 сая төгрөгт хүрсэн байна.
Гэхдээ 0001УАР дугаар нь одоогоор яг зарагдчихсан гэсэн үг биш. Учир нь тухайн дугаарыг дуудлага худалдаагаар авсан эрхэм үнийн дүнг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих учиртай. Өөрөөр хэлбэл баталгаажаагүй тохиолдолд зарагдлаа гэж мэдээлэх нь ташаа ойлголт аж.
Нөгөөтэйгүүр, автомашины нэг дугаар ийм өндөр дүнд хүрсэн нь дугаарын ченжүүдийн хий хөөрөгдөл байх талтайг ч албаныхан сануулж байна. Хэдийгээр төр засгийн зүгээс олон арга хэмжээ авч, энэ төрлийн бизнесийг зах зээлээс шахаж байгаа ч өнөө хэр амь бөхтэй оршсоор байна. Тиймээс дуудлага худалдааг ашиглаж, хий хөөрөгдөл үүсгэх замаар өөрсдийн дугаараа өндрөөр үнэлж, зарах явдал гарахыг ч үгүйсгэхгүй байгаа юм.
УАР шинэ серийн хувьд одоогоор тараагдаж дуусч байгаа бөгөөд нийт 387 азын дугаарыг цахим дуудлага худалдаагаар худалдахаар хадгалсан байжээ. Гуравдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх уг дуудлага худалдаа нь өдөрт хоёр удаа буюу 09, 14 цагуудаас нийт 20 дугаар худалдах журамтай юм байна.
үүрэнгийхэн хэзээ ашиггүй байна гэж үгүй зүгээр ашиг 8-10 их наядаар тоологдоно гээд бод улсын жилийн төсөвийг зүгээр л 2 сар л олдог мөнгө монголд хэдэн үүрэн телефон ажиллаж байгаа билээ зөвхөн ганц л иймэрхүү цэвэр ашиг хийдэг тэд улсад ямар ацаараа ттюар гэж нуун дарагдуулана угаана
Энэ дугаар ер нь ямар хэрэгтэй юм бэ.Аваарь ослоос хамгаалах уу.Ашиг орлого нь ихсэх үү.Идэх хоол,өмсөх хувцсыг нь орлох уу. Ямарч ач холобогдолгүй ийм үрэлгэн ,хийрхсэн сэтгэлгээ нийгэмд тогтсон нь харамсалтай. Ийм юмыг хөөргөдөх бус таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй.Юуны өмнө тэр дуудлага худалдаанд шохоорхон оролцож буй хүмүүсийн хөрөнгө орлогыг нийтэд зарлаж АТГ шалгах хэрэгтэй .Улсад орлого ороод сайн гэхээс илүүтэй,ёс суртахууны доройтол гэж ойлговол зохилтой.
yostoi zuv. demjij baina.
Улсад орлого ороод сайн биз
Хэлбэрдэх дуртай нөхдүүд мөнгөө юунд зарцуулах нь ямар хамаатай
Орлогоо нууж, татвараа төлдөггүй ченжүүд далд бизнес хийж, бохир орлогоо нэмэгдүүлэх гэсэн санаа байх магадлалтай.
Энэ яамар юуны мөнгөөр авсан бол шалгах хэрэгтэй.