УОК-оос коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт буюу хоёрдугаар сарын 15-нд 37730 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс Covid-19 илэрсэн. Эдгээрийн 24 нь ойрын хавьтал 24, болон нэг өрх нэг шинжилгээнээс есөн тохиолдол илэрлээ. 

Улаанбаатар хотод нийт 1578 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт өөр аймагт халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 72.8 хувь эдгэрч, эмнэлгээс гараад байна. Нийт 643 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд хоёр хүн байна" гэлээ.