Замын хөдөлгөөнд  оролцож эхэлсэн иргэдээс  72  цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол  төрүүлж,  ажилтан,  албан хаагчдыг чирэгдүүлсэн. Учир нь УОК-ийн зүгээс өмнө нь PCR-ийн шинжилгээ 72 цагийн хүчинтэй хэмээн мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "УОК-ын зүгээс өмнө нь гадаадаас ирэх иргэдэдээ болон хөдөө орон нутаг руу явах иргэдэдээ 72 цагийн дотор PCR-ийн шинжилгээ өгөх шаардлага тавьж байсан. Өнөөдрийн хувьд нөхцөл байдал өөр байна.

 "Нэг хаалга, нэг шинжилгээ"-д их хэмжээний шинжилгээ хийгдэж байгаа тул бидэнд нөөц бололцоо байхгүй. Тиймээс 72 цаг тутам PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй, ойлголтын зөрүү гарсан байна. Зайлшгүй ажиллах хүмүүс өрхийн нэг гишүүн нь шинжилгээ өгсөн байвал түүнийгээ нотлоод хөдөлгөөнд оролцож болно. Дээр нь эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаа, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол дурын цэг дээрээ очиж, шинжилгээ өгч болно" гэлээ