Цар тахлын эсрэг вакцин авахад АНУ-аас дэмжлэг хүсэв

Админ
2021/02/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "Ковид-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулж, "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.125
    2021/02/19

    oros uls av geed bhad tenegt

    Хариулах
  • 202.126.89.175
    2021/02/19

    Та "Pi Network" ашиглан #мөнгө_олох арга байна шүү.. 1PI нь одоогоор 1.1$ буюу Монгол мөнгөөр 3189₮ энэ бол алтан боломж шүү удахгүй 2021 оны 3 сараас зарах борлуулах эрх нээгдэх юм байна. Тэрнээс хойш үнэ нь өсөөд явна та амжиж олон пи цуглуул... ✅Алхам1. Утасныха Play story ~оос " Pi network" гэж татна. ✅Алхам2. Утасны дугаар аль эсвэл Facebook ээрээ бүртгүүлнэ. ✅Алхам3. Бүртгэл үүсгэнэ. ✅Алхам4. Invation code гэдэр дээр та "mchinguun" гэж бичвэл 1 үнэгүй PI өгнө. Энэ нь үнэгүй 1.1$ Яаж өсгөх вэ? Яаж энүүгээр мөнгө олох вэ гэж үү? Та бүртгүүлээд start дараад л өдөрт нэг удаа #аянганы_зу рагтай_но

    Хариулах
  • 66.181.181.115
    2021/02/18

    Бид баян амьдрах боломж байгаа боловч Төрд байгаа хүмүүс яагаад гуйлгачин байх ёстой юм шиг авирлана вэ ... Амин хувиа бодохгүй Улс Эх ороноо нэгт тавилдаа

    Хариулах
  • 150.129.142.186
    2021/02/18

    Guilagchingiin haan be ene Mongol chine

    Хариулах
  • 122.201.24.131
    2021/02/18

    Вакциндах дуртай юм бол тэр вакцинаа өөрсдөө дотооддоо хийгээч. Гаднаас гуйдаг гуйлгачин сэтгэлгээгээр Монгол хөгжихгүй ээ!!!

    Хариулах
  • 66.181.190.23
    2021/02/18

    оросууд өгнө гээд байхад

    Хариулах