Зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гаргана

Админ
2021/02/20

Энэ сарын 11-нээс 23-ыг хүртэл  Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож Нэг Хаалга-Нэг шилжилгээг зохион байгуулж буй билээ.

 Дээрх зохицуулалттай холбоотойгоор  8-наас хойш Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан зайлшгүй ажиллах 14 салбарын ажилтан албан хаагчдийг Нийслэл хот дотор ажил, гэр хооронд шинжилгээний бичиг, ажлын тодорхойлт, ажлын үнэмлэхээ үзүүлэн зөвхөн ажил гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа.

Харьяа орон нутгийн эмчийн хяналтанд шилжүүлэх 13Б хуудас, оршуулгын ажил, хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг эрүүл мэндийн сайдын А/29 тушаалын дагуу 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.127
    2021/02/23

    Maliin tejeel achsan mashin xuduu yvj bolox uu

    Хариулах
  • 202.126.89.67
    2021/02/23

    Хотоос гармаар бна 10хүүгээ 78ээж 2маань хэцүү бна яаж явахвэ

    Хариулах
  • 203.91.115.39
    2021/02/22

    Хамраа ухуулсаар байгаад бөөн өвчин боллоо Одоо тэр шүлсээр шинжилгээ авдаг болгоод өгөөч Хариу нь хурдан 2 цагийн дотор гарахийм бна

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/02/21

    gertee xarimaar bnashdee zamaa neegeech xvvxdvvd xetsvvdkee

    Хариулах
  • 192.82.67.210
    2021/02/21

    орон нутгийн замаа нээгээч бүтэн жил хаалаа хүн бүр дэглэмээ сахиад шинжилгээгээ өгөөд очсон газраа өөрсийдгөө тусгаарлаад явийлдаа учиргүйл хаагаад хашаад явуулгүй юум

    Хариулах
  • 66.181.161.31
    2021/02/20

    Hodoonoos hotruu oruulah uu

    Хариулах
    • 66.181.161.115
      2021/02/22

      oruulaxgui

  • 203.91.115.53
    2021/02/20

    Хөдөө орон нутгийн замыг нээсэн юм бол нээсэн шиг нээгээч. Өвөлжин хаваржин 4 хананы дунд хашлаа. Агаар салхинд гармаар байна

    Хариулах
  • 202.55.188.84
    2021/02/20

    Naad nugalaa beznisee bolih boloogui yumu

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/02/20

    23-наас хойш хотоос гарах болвол энэ шаардлага тавигдах уу? Ганзориг даргын мэдээлэлтэй зөрчилдөөд байх шиг байна даа

    Хариулах
    • 202.9.40.28
      2021/02/23

      Харин тийм хоорондоо зөрүүтэй л мэдээлэл яваад байна да. Хөөрхий дө