УОК-оос коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр нийт 44503 шинжилгээ хийснээс 35 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 54 тохиолдол боллоо. 54 тохиолдлын 26 нь анхдагч бол 28 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын анхдагч болон дам хавьтлууд байна" гэлээ.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!