Ц.Ганзориг: Ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга танилцуулна

Админ
2021/02/20

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдах аж. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцэх юм байна. 

Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг  "Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. 

УОК өнөөдөр хуралдаж, гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.  23-наас эхлэн дагаж мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна" гэлээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.82
    2021/02/22

    Залуу хүн байж Их нуршуу,мэдэмхийрч ярих юм

    Хариулах
  • 192.82.73.72
    2021/02/20

    НОК танилцуулсан дээр бишүү

    Хариулах
  • 202.55.188.37
    2021/02/20

    Товч ярь гэж хэлээрэй!

    Хариулах
  • 202.55.188.110
    2021/02/20

    Hair2

    Хариулах