“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлүүлэхээр болсон талаар НОК-оос мэдээлсэн. Тэгвэл хот хоорондын замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн хүртэл нээгдэхгүй аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан " Энэ сарын 23-наас эхлэн ААН-үүдийн 95 хувь нь нээгдэж байгаатай холбогдуулан тухайн ААН-үүдэд тавих шаардлагыг хэвшүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардана. Ариутгал халдваргүйтэл хийх, аюулгүй байдлаа хангах гээд. Тиймээс тодорхой хэмжээнд энэ хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг зорих иргэдийн шинжилгээний бичигийн үндэслэн гарахыг зөвшөөрнө" гэлээ.