Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна

Админ
2021/02/23

Иргэний нийгмийн байгууллагууд болон ард түмний төлөөлөл Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна.

Учир нь өнгөрсөн амралтын өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар  “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж буй бичлэг цацагдсан. Тэднийг биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар хэвлэлээр мэдээлэгдсэн. Түүнчлэн АТГ-ын ажилчид, ЕТГ-тай ойр ажилладаг хүмүүс уулзсан нь хэрэг шийдвэрлэдэг ямар нэг хонгил байна уу үгүй юу гэсэн хардлага ч байгаа юм. 

Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээр дамжуулж Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна