Н.Энхбаяр: МАН, МАХН бол Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын хувийн компани биш, нэгдэх эсэхийг гишүүд, ард түмэн шийднэ

Б.Ариунзаяа
2021/02/24

МАН 100 жилийнхээ ойгоороо нэгэн гэнэтийн бэлэг барихаар шийдсэн нь угшил нэг МАХН-ыг өөртөө нэгтгэх. Өмнө нь нэг бус удаа намууд нэгдэх талаар яриа өрнүүлж, Ажлын хэсэг хүртэл байгуулж байлаа. Гэвч сонгуульд хамт өрсөлдөх дээрээ тулах бүрт янз бүрийн шалтгаанаар энэ яриа бүтэлгүйтэж ирсэн. Энэ жил МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дарааллан ялагдсан ялагдалаа зогсоохоор зорьж буй. МАХН бол МАН-ын томоохон санал хуваагч. Тиймдээ ч намууд нэгдэж, Ерөнхийлөгч болоод Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хамтарч оролцох хувилбар нэлээд өндрийг авч байна. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "ам нээжээ".  

Тэрбээр “Аливаа намын дарга гэдэг бол ирээд явдаг, солигддог албан тушаал. Намууд нэгдэх эсэхийг хоёр дарга нь зэрэгцэж сууж байгаад шийдчихгүй. Учир нь МАН, МАХН бол Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын хувийн компани биш. Тиймээс хоёр намын анхан шатны байгууллага нь гишүүдээсээ санал аваад, олонх нь 100 жилийн ойгоороо нэгдэх нь зөв гэж үзвэл би “том” дуугараад ч хүчирэхгүй. Тиймээс энэ дашрамд ард түмэндээ, гишүүддээ уриалж байна. Маш богино хугацаанд гишүүдээсээ санал асуулга явуулж, үүнийг шийдэх ёстой” гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2021/02/24

    Намын анхан шатны байгууллагын анхаарлын гадна 10 жил болж байна Санал асуулгад оролцох нэрсийн жагсаалтад багтсэн эсэхээ хэрхэн мэдэх болж байна даа

    Хариулах