УИХ-ын гишүүн С.Бямбацогт сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ

Админ
2021/02/25

УИХ-ын гишүүн С.Бямбацогт сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн.

Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа.

Нөгөө талаар цар тахлаас үүдэлтэй ЭДИЙН ЗАСГИЙН АГШИЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ, бараа бүтээгдэхүүний ҮНИЙН ӨСӨЛТ иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна.

Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТОДОРХОЙ ХУВИАР ХӨНГӨЛӨХ асуудлыг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай байна" гэсэн байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.43
    2021/02/26

    Тэгээд багш нарынх нь цалинг хасах уу, Бямбацогтоо?

    Хариулах
  • 202.9.46.204
    2021/02/26

    Маш сайхан санал байна Бямбацогт гишүүндээ баярлалаа

    Хариулах
  • 64.119.23.157
    2021/02/25

    -- Нийгэм, цар тахлын энэ хүнд үед, СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ ЗӨВ шүү . Дэмжиж байна.

    Хариулах
  • 202.9.40.89
    2021/02/25

    Сургалтын төлбөрийг хөнгөлөх нь зөв багөөд шударга юм. Олон хүний аж амьдралд болон сэтгэл санаанд дэм үзүүлнэ дээ. Арга хэмжээ авах нь зав. Дэижиж бна.

    Хариулах
    • 64.119.20.243
      2021/02/25

      Ок