АТГ П.Чулуунбаатарыг чөлөөллөө

Админ
2021/02/25

АТГ сүүлийн үед цахим ертөнцөд цацагдаад байгаа бичлэгт нэр дурдагдаад байгаа ажилтнаа чөлөөлжээ. Энэ талаар тус газраас  "2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд нэр бүхий сайт, пэйж хуудсуудаар “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацагдсан.

Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийлээ.

Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэв.

Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан  П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй болно" хэмээн мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.248
    2021/03/01

    Сахилгын шийтгэл оногдуулах халсан тушаалаа тавьчих тэгвэл үнэмший. Өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн тушаал байгаа мөрийцөхөд ч бэлэн байна.

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/02/26

    Одоо яая гэхэв өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа.Ажил амьдралаараа тоглочих юм даа чааооссс.Бодлоггүй л байна

    Хариулах
  • 64.119.27.95
    2021/02/26

    Тэгэхээр АТГ хүн нь ёсзүйгүй бсн гээд хүлээчихэж байхад шүүгчдийн хувьд бол энгийн зүйл юм бнл даа.

    Хариулах
    • 103.242.47.30
      2021/02/26

      шүүгч хүнээс өөр юм байлгүй

  • 103.212.119.108
    2021/02/25

    Kkkk.... Chi arai l omgolon bsn shuu.... Hend ch diildegdehgvi uym shig

    Хариулах
  • 202.21.109.9
    2021/02/25

    mash zuv

    Хариулах