С.Амарсайхан: Үйлчилгээний байгууллагууд хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шийдвэр огт гараагүй

Админ
2021/02/26

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан бодлого шийдвэр, дүрэм журам тодорхой байхад шат шатанд өөрөөр хэрэгжүүлдэг байж таарахгүй гэдгийг анхааруулжээ. 

Тэрбээр "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хүүхдэд үйлчлэхгүй, багачуудад насны хязгаар заана гэсэн шийдвэр огт гараагүй гэдгийг онцлон хэлье.  Төрийн бодлого шийдвэрийг дунд, доод шатныхан хэрэгжүүлж, шаардлага тавихдаа, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж болохгүй. Өөрсдөө дүрэм журамтайгаа сайтар танилцаж, нэгдсэн ойлголттой болсны үндсэн дээр хаана ч ялгаагүй нэг л шаардлагаа тавих ёстой.

Орон нутагт байна уу, нийслэл хотод ч байна уу, төрийн шийдвэрийг дур зоргоороо өөрчилж, зохиож болохгүй" хэмээн нүүр номоороо дамжуулан мэдээлсэн байна.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.240
    2021/02/28

    Тэгээд яах юм болж байна? Сургуульд явах нь болохгүй. Үйлчилгээний газар явах нь болно. Ойлгомжгүй УОК.

    Хариулах
  • 202.126.89.157
    2021/02/27

    Гадуур халдвар нилээд тархаж эхэлсэн болтой.Нэмж олон байруудад хөлхорио хамгаалалт гарсан.Золголт ч явагдсан ажилдаач очсон.Аав ээж ахдүүстэйгээ золголоо Бас хадмын талд очино Эхнэр нөхөр тустусын ажилд очиж хамт олонтойгоо уулзана бас дэлгүүр хоршоо кино хоолны газар гээд явж өгсөн учраас хавьтал тоогоо алдаж барьж шинжлэх ажил зах замбараагүй болох нөхцөл үүсэхвий гэсэн болгоомжлол бна Уг нь үхрийн сүүлэндээр хутга болсноос айл өрхбүрд сая төг өгөөд дахин 1сар тэсээд гэртээ байя вакцинаа ч хийe гэсэн нь л зөв байждээ Ингээд зардал урсаж байснаас

    Хариулах
  • 103.212.118.23
    2021/02/26

    4 настай зээ маань маска зүүчихсэн байна. Яагаад маска зүүчихсэн байгаа юм бэ гэсэн чинь гадаа байгаа гэж тоглож байгаа юм. Тоглосон юм гэсэн.

    Хариулах
  • 103.212.118.23
    2021/02/26

    ээж нь хүүхдээ тэжээхээр ажилд гардаг. Өдөр нь хоол хүнс авахын тулд эрсдлээ бодоод аваад гармаар байдаг. Гэртээ цоожлоод үлдэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Ээж аав нь дэлгүүрт ороод л ирдэг хүнтэй хөрилцан зөрөөд л ялгаагүй ш дээ. Хүүхдээ аваад явдал илүү эрсдэлгүй. Даанч гадаа үлдээх болдог. Илүү ирдэлтэй болохоор гэртээ үлдээдэг дээ бие биеэ гэмтээих гээд харж хандахгүй байхаар хэцүү байдаг. Хүүхэд орхиж явмааргүй сонголт байдаггүй

    Хариулах
  • 66.181.179.228
    2021/02/26

    Ёоо за боль боль. Короно гараад бүтэн жил тойрон хүүхдүүдийг нийгмээс бүрэн тусгаарлаж гадуурхчихаад одоо юу гуцнаеш? Бүх дүүрэгт засаг даргын захирамж гээд үүдэндээ нохой шиг хүүхэд оруулахгүй бгааз дээ. Хүүхдүүдийг яг хайрлаад бгаам бол үүдэнд насанд хүрээгүй хүүхдийг үлэдээлгэдэг нь яаж бгаан. Энэ өвчлөл дунд харах хүнгүй, очих газаргүй аюулгүй байдлаа бодоод л авч гарна. Тэгэхэд аль ч газар орсон хүүхдийг ,инь оруулахгүй үүдэнд үлдээ гэж хүүхдийн бяцхан зүрхийг шархлуулж бгааз дээ.

    Хариулах
    • 66.181.188.252
      2021/02/26

      Яг үнэн. Бяцхан хүүхдээ үүдэнд н үлдээгээд орох тийм ч сайхан байгаагүй шүү

  • 64.119.25.115
    2021/02/26

    Сургуульд л явж болохгуй Бусад нь болно Коронок толгойлсон бур нэг

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/02/26

    Уул нь ядаж хэсэгтээ үйлчлэхгүй байвал уул нь зүгээр юмсан даа

    Хариулах