Улсын дээд шүүх С.Эрдэнэ, Ц.Туваан нарыг бүртгэхээс татгалзлаа

Админ
2021/02/27

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх хэлэлцжээ. 

Энэ талаар тус шүүхээс "Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.226
    2021/03/01

    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

    Хариулах
  • 178.197.233.31
    2021/02/28

    Алуурчин элбэгдоржийн баасаар хооллогч алуурчин эрдэнэ. Алуурчин элбэгдорж алуурчин эрдэнэ алуурчин хурц алуурчин батүүл гээд ардчилсан намын алуурчид нүглээ үүрэх цаг ирнэ

    Хариулах
  • 192.82.70.113
    2021/02/27

    Эрдэнэ гэнт АН -д хайртай болоод сээтэгнээд гараад ирдэг нэг их сайн даа биш дээ. Олон түмэн нүдтэй.

    Хариулах
  • 59.153.112.131
    2021/02/27

    АН-ын гэх юмгүй нийгмийн хог шаар шавхаруу....

    Хариулах