Улс төрчид эрх мэдлээрээ түрий барьж, иргэдийнхээ урдуур дайрах уу

Б.Ариунзаяа
2021/03/02

Дэлхий нийтэд цар тахал /covid-19/ нүүрлэж, 110 гаруй сая хүнд халдварласнаас 2 сая 500 гаруй иргэн нас бараад байна. Манай улсад нас баралт бага ч халдварын цар хүрээ хумигдахгүй, өдөрт 40–50 тохиолдлоор нэмэгдсээр байгаа нь тархалт өндөртэй байгаагийн шинж гэдгийг албаныхан өдөр бүр сануулж буй. 

Тиймээс энэ цаг үеийн хамгийн шилдэг хамгаалалт бол яах аргагүй вакцин болоод байна. Манай улсын Засгийн газар иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж, өнгөрсөн сарын 23-наас дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 мянга 47 ажилтан, коронавирустэй тэмцэх багт ажиллаж байгаа 52 мянга 750 ажилтан болон 50-иас дээш насны 583 мянга 545 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Гэвч эрх мэдэлтнүүд наанаа гоё дараалал харуулчхаад цаагуураа оочер дайрч байгаа сурагтай. 

Учир нь ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд вакцин хийлгэнэ гэх мэдээлэл тарж эхэллээ.  Засгийн газраас ирэх 5 дугаар сарын нэгнээс хилээ нээх талаар ярилцаж буй. Ингэхдээ хүн амынхаа 50 хувийг вакцинжуулсан тохиолдолд боломжтой талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдсан. Гэтэл өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалтын явц удаашралтай байгаа нь тайлан мэдээнээс нь харагддаг. 

Эрүүл мэндийн салбарын 50047 ажилтнууд дархлаажуулалтад хамрагдахаас одоогоор дөнгөж 9503 нь хамрагджээ. Өөрөөр хэлбэл энэ байдлаараа цааш үргэлжилбэл хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах ажилд нэг байтугай 2 жилийг ч зарцуулж мэдэхээр байна.   Нөгөө талаар эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах бодит шалтгаан бий. Манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 3000-д хүрсэн. Эдгээр тохиолдлуудын цөөнгүй хэд нь эрүүл мэндийн ажилтнууд. Хамгийн сүүлд гэхэд л Баянгол дүүргийн нэгэн хорооны өрхийн эмнэлгийн ажилтнууд халдвар авсан нь тогтоогдож, ХӨСҮТ-д тусгаарлагдсан. 

Ийм нөхцөлд улстөрийнхөн туршилт нэрээр улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудынхаа өмнүүр орж оочер дайрах нь хэр ёс зүйтэй вэ. Тэд иргэдийнхээ өмнүүр хөндөлссөн шийдвэрээ “Коронавирусний эсрэг вакцин үр дүнтэй эсэх, тариулах эсэх асуудал сошиалын гол сэдэв болоод байгаа. Тэр утгаараа эхний ээлжид 74 гишүүнд вакцин хийж, туршиж үзье гэдэг санал сошиалаар нэлээд явсан” гэх тайлбараар хааж байна. 

Үнэндээ вакцинд үл итгэгдэгчид тун цөөн. Ялангуяа хэн, хаанаас ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй хүнд нөхцөлд бүгд л вакцин тариулахыг урьтал болгож байгаа ч Засгийн газраас баталсан дарааллаа тэвчээртэйгээр хүлээж буй. Гэтэл гаргасан шийдвэрийг өөрсдөө энэ мэтээр зөрчих нь иргэдээ хүндлэхгүй байгаагийн нэгэн илрэл бус уу… 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.176.177.136
    2021/03/02

    76 hujaagaas oruulj irsnee Astrazeneca. freuree hiilgene biz. naaduul chini ayugui bol oros vaktsinruu shuurch baigaa bha

    Хариулах
  • 84.189.83.58
    2021/03/02

    Ene horoo 76 uursduu turuulj hiilge geed baisan odoo bolohoor uls turchid turuulj hiilgeh gelee bid nart hii bolood yavchihii manai mongolchuudiin aash ayg ni oldohgui hetsuu humuus shuu

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/03/02

    76-г хийлгэсний дараа хийлгэнэ гээд байсан чинь яасан бэ

    Хариулах
    • 84.189.83.58
      2021/03/02

      Yg unen tegsen 76 uursduu tulruulj hiilgeh gelee geed hel am hiigeed bhiin

  • 202.9.46.232
    2021/03/02

    2 hun uhsen shd bagadaa ch orohgui tarhalt ondor gene uu Huuraad toglood surjee Mongol hezee ch hogjihgui 76 l hogjuuleh baih bayn darga nar saihan ymaa aztain huchtei ym ta nar mundag

    Хариулах