Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ.
Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй.
Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй.
Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна.
Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Баттулга ерөнхийлөгчөө танд гэж хэлэхэд нүгэл нүдээ олдог юм шүү. Та өс хонзон саналгүй ард түмний тархийг угаалгүй үүрэгт ажлаа шударгаар хийгээч. Оффшорт байгаа мөнгөө монголд оруулж ирж нүгэлээ наминлах хэрэгтэй дээ
Ээлжит драм
Отгонбаяраар яагаад орлдох болчихвоо бушуухан сонгуул хийж оймсыг нь гозогнуулахгүй бол мэлин хойлогтоод бна
Ямар нэг бохир зүйл хийх гээд Худлаа дүр эсгэж Ё. ОТГОНБАЯРЫГ ТАТАХ ГЭЖ байна уу. Ямар ЭХ ОРОН ЭЛГЭН САДНАА ЗАРСАН БИШ. ХҮНИЙ БОЛОН ХАР ТАМХИНЫ НАЙМАА ХИЙСЭН БИШ. ХЭЛЖ ЯРИАД АНХААРУУЛААД БОЛОХ БИШҮҮ. ХҮН ЧАНАРЫН ОРОНД ДИПЛОМАТЫН НАЙМАА ХИЙХ НЬ ДЭЭ. ИЙМЭРХҮҮ ЮМ ЧИНЬ ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛОН УИХ ДАРГЫН НЭР ХҮНДИЙГ БУУРУУЛЖ ГУТААНА.. гадны хүчин нөлөөлвүү. БУЙРТАЙ БОД....дахин сайн нягтал.
Юм уншаад ойлгодоггүй юм уу, өгсөн даалгаврыг нь биелүүлээгүй болохоор татаж байна. Элчин сайд гэдэг чинь шагнал биш, хариуцах үүрэгтэй хүн. МАН гэхээр л амь нь гарчих гээд долоодог улстөрждөг юмнуудыг харахаар ой гутах юм.
Сайхан билэг Амеркт нуугдан хорогдож бгаа гэсэн биздээ Отгон баярыг энэ асуудлаас болж татаж бгаан бишүү
Энэ элчингийн үйлдэл гэмт хэрэг байна даа. Зөвхөн татаад зогсохгүй эрүүгийн журмаар шалгах хэрэгтэй.
Буухаасаа өмнө хамаг хэргээ баллахын тулд Гансүхийг АНУ руу элчингээр тавих зорилготой.2 жил гаран хил хаалттай бхад ямар юмны худалдааны эргэлт бэ?
Угаасаа наадOотгонбаяр нөхөр чинь шоронд байх нөхөр шүүдээ.БШУЯ сайд байхдаа ч их л хөрөнгө мөнгө идсэн хүн !!!!!
зөв зөв
battulga bas l us sanaj bayna
Гавьяаныхаа амралтаа эдлэж байгаа аятай Улс Эх Орон Ард Түмнийхээ төлөө юу ч хийж гийгүүлдэгчгүй (сэнтий) бөглөгчидийг татах нь зөв шийдэл ...
зөв хурдан ирүүлж ял асуу