Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдөв. Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад , хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны мэнэжментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ. Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Шадар сайд илэрхийлж байв. Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм. Мөн халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.
Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Зөв шүү хөл хорио тогтоож болохгүй, тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ Амарсайхан дарга минь
Зөв бурууг цаг хугацаа харуулна биз ээ. Харин хожимдсон л байх болов уу
Зев шийдвэр.
ug ni zuv ch yu shig bna.hamgin gol ni irgrdees l hamaarsltai shuudee.irged uursduu haldvar hamgaalalin deglemee lsain barih heregteidee.Uuni hamgin hetsuug l EMYam l uureh bolj bna uvchlul ih garahaar emch mergejlin ajiltnuudin achaalal ihsej hun huch dutagdah l hetsuudee
Тэгээд сургалтын төлбөр элдэв татвар татаасаа авангуутаа хөл хориогоо чангалж заваартваа.
Энэ бол тахал, хамрын ханиад биш. Ширээ сандал, нэр төрийн төлөө ийм алхам хийж байгаа бол хэлэх үг алга даа, цаг алдаад байна аа, эрсдэл нэмэгдээд л байна
3/2 гэхээр 150% дэмжсэн гэж харагдахын