Улсын онцгой комиссын 10 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал УОК-ын ажилтнууд ээлжээр ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амарч байгаа аж. Гэтэл тус сувилалд амарсан ажилтнаас өчигдөр халдвар илэрчээ. Улмаар УОК-оос сувилалд амраад ирсэн ажилтан бүрээс шинжилгээ авахад одоогоор 10 хүн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар тодруулан эргэн мэдээлнэ.