Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Өнөөдрийг хүртэл Ардчилсан намын дотоод асуудал, хуваагдал, зөрчил, маргалдааны эх үүсвэр хаана байгаа талаар ганц ч удаа байр сууриа илэрхийлж байгаагүй. Тиймдээ ч хэрүүл, тэмцэл, харлуулалтын гол бай болж ирсэн. Өнөөдөр энэ асуудалд цэг тавьж, баримтуудыг дэлгэж, асуудлыг нээлттэй яръя гэж зорин энэ мэдэгдлийг хийж байна” гэлээ.
- - Монголд хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, улс төрчдийг айлгадаг, дарамталдаг, хонгилоороо чирдэг явдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ хонгилоор чирүүлж байгаа хүний нэг нь би өөрөө.
- - Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш улс орны эх ашиг гэхээсээ илүү амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж ирсэн. Бидний зөрчил үүнээс эхлэлтэй.
- - Ерөнхийлөгч болсон цагаас хойш АН-ын гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэсэн. Маш олон амлалт нь талаар болсон. 4 жилийн хугацаанд Монгол улсад хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Ганц гялтайх зүйл нь тэтгэврийн зээл тэглэсэн явдал. Гэвч үүнийг хууль бусаар хийсэн. Зээлгүй байсан ахмадуудыг ялгаварлан гадуурхсан.
- - 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож, ЖДҮ-г ил болгож байсан. Харамсалтай тухайн үед манай намаас гурван хүн урвасан. Энэ хүнийг бэлдэж, эсрэг санал өгүүлсэн хүн нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга.
- - Ардчилсан намын сүр хүчгүй сөрөг хүчин болгох эхний алхамыг Ерөнхийлөгч өөрөө тавьсан. Ний нуугүй хэлэхэд МАНАН мафийг сүүлийн 4 жилийн турш Х.Баттулга даргалж ирсэн.
- - У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрох УИХ-ын чуулган дээр бодит үнэнг хэлсэн. Би У.Хүрэлсүхэд баярлаж байна. Бодит үнэн, бодит байдлыг хэлээд хариуцлагаа хүлээгээд Засгийн тэргүүнээсээ буусан. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн 4 жил хэнтэй тэврэлдэж, хэнтэй хуйвалдаж, хэний гар хөл болж, хэний төлөө ажилласан бэ гэдгийг ил тод харуулсан.
- - АН-д үүсээд байгаа зөрчлийн гол нууц ноёнтон нь Х.Баттулга.
- - Хууль бус Дотоод сонгуулийг байгуулж, Баянгол зочид буудалдаа архидуулж, хахуульдаж, толгойг нь эргүүлсэн хүмүүс бол Х.Баттулга, З.Энхболд нар. Энэ хүмүүс надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, дарамтлах гэж оролдсон.
- - Надад төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг нь зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Ил тод нээлттэй хэлье. Хэрвээ алдаа байвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би бол шударга ёсны төлөө 31 жил тэмцэж байгаа хүн.
- - Надаас ухаад, ухаад орд битгий хэл уул уурхайн нэг ч лиценз гарахгүй. Төсөл тендерийн булхай, идсэн уусан авлига хээл хахууль олохгүй.
- - Би жил тойрон эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж, хорьж, дарамталсан. Ерөнхийлөгчийн хувьд хүндэтгэлтэй хандсан. Тэвчээрт хязгаар байдаг. Арга буюу намын даргын эрхээ сэргээсэн.
- - 8-р сард дахиад зохиомол хэрэг үүсгэж, намайг яллагдагчаар татсан. Тэр "Дархан гурил тэжээл" компанийн элеваторын тендер нь эхнээсээ дуустал нь Х.Баттулгын гарын үсэгтэй байдаг. Энд С.Эрдэнэ гэдэг хүний нэг ч гарын үсэг, оролцоо байхгүй. 2013 онд миний охин Э.Содгэрэл АПУ ХХК-ийн мэдэлд байсан "Дархан гурил тэжээл" ХХК-ийн 150 мянган ширхэг хувьцаа худалдаж авсан. Зөвхөн үүнтэй холбох гэж улайрсан. Х.Баттулгын хийсэн үйлдлийг С.Эрдэнийх болгож харлуулах гэсэн.
- - 2021.3.1-нд З.Энхболд надруу ярьсан. 2 сарын 24-ний өдрөөр огноолоод Нийслэлийн прокурорт өргөдлөө өг гэсэн, би өгсөн. Нийслэлийн Ерөнхий прокурор Нямдорж гэдэг нөхрийн туслах нь миний өргөдлийг хүлээж авсан. Бичиг хэргээр аваагүй. 19.30 цагийн үед Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал залгаж, бичиг өгье гэсэн. Тэр нь Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй, надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Яахаараа Нийслэлийн Прокурорын тогтоолыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Шадар туслах өгөв?
- - З.Энхболд намайг Ерөнхийлөгчтэй очиж уулз гэж шахсан. Тухайн үед би Ардчилсан намын хувь заяагаар ямар нэгэн хэрэг наймаалцдаг хүн биш гэсэн.
- - Ардчилсан нам төрийн хутгуур З.Энхболдоор дутахгүй. Яаж төр хутгадаг вэ гэдгийг би сайн мэднэ.
- - Бүтэн жилийн турш миний ойрын хүмүүсийг барьж, хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэж гүтгэж, тамлачихаад гуравхан цагийн дотор хэрэгсэхгүй болгосон.
- - Х.Баттулгын талынхны үгэнд ороогүй болохоор гурав хоногийн өмнө Нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хэрэгсэхгүй болгож, нөгөө хэргийг дахин сэргээчихсэн. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаагийн тод жишээ бол энэ. Бодит байдлыг хаана ч хэлнэ.
- - Удаа дараа Намын даргаа өг. Намын даргын сонгуульд Н.Алтанхуягийг оролцуул. Одоо намын даргад нэр дэвшиж байгаа дөрвөн хүнийг хүлээн зөвшөөр яв гэж янз бүрийн байдлаар дарамт учруулсан. Тэртээх 1989,90 онд хүйтэн цемент дээр жагсаж явахдаа мянга мянган коминст цагдаа нараас айгаагүй. Одоо ч айхгүй. Өнөөдөр айдаг цаг биш.
- - АН-ыг 2 хувааж, дүрмийг бус хагарал, завхралыг бий болгож байгаа хүн бол Х.Баттулга. УИХ-ын зарим гишүүд Х.Баттулгын заавраар хөдөлдөг болсон. Тэр хүний утсан хүүхэлдэй болсон.
- - Монгол төрийн тэргүүн цаашдаа Ардчиллыг илэрхийлэхгүй. Цаг хугацаа хэн нь хэн байсан бэ, хэн нь үнэний төлөө, ардчилал, шударга ёсны төлөө явж ирснийг харуулах болно.
Ер нв Баттулга бодиттой юу хиисэн юм бэ тэтгвриин хөгшчүүлыг ялгаврлан гадуурхаад одоо ганцхан сая төгргөөр чихэр өгч баыга юм шүү хуурх гээд байгаа 6 сая төргнии зээлииг хүүтэй тэглчихээд нэг саяииг өгч бодохгүй биздээ ахмадуудаа энэ хүүхэд хуурч байгаа энэ ажилд Занданшатар ч их үүрэгтэй иим хүмүүс төрөөс үтэр түргэн зайлж шорон руу гаа яваасай. Үзэн ядаж бна ялгаварлан гадуурх сан энэ үйлээ засаж 3 сая төгрөг өгч гомдлыг барагдуул.
С эрдэнии даатгалын дарга байсан үеииг сөхвөл Баабарын хэлдгээр үхсэн хүнии нэр дээр идсэн уусан мөн ч их юм гарна даа. Эгчиинхээ нэр дээр бүхэл бүтэн орон сууц бариулах зэрэг Хэрээ Хэрээниихээ харииг гайхах болэ дээ Мнголчууд аль хэдиин мартчихсан яваа нь хулгайч нарт сайхан боломж юм даа.
Баттулга АН г гартаа авахын төлөө намыг хагалсан нь үнэн.Өөрийн мэдэлд оруулахгүй бол дахин нэр дэвшиж чадахгүй гэдгээ мэдэж байгаа учраас л эртнээс өөрийн аргаа хэрэглэж эхэлсэн шүү
Монгол түмэн нэг туйлшрахаараа сохор дүлий юм шиг зүтгэх юмаа. Нүдээ нээ, тархиа зөв цэнэглээд дараа нь ам уралдан шүүмжилцгээж бай л даа. Энэ хүн бидэнд өөрийн биеэр туулсан бодит үнэнээ баримт жишээтэй хэлээд байхад ухаарч ойлгохоосоо илүү хүн муу хэлээхээ уртал болгохоо больё тэгэхүү? Бидэнд мэдэхгүй маргахгүй сэдэв, муулахгүй улс төрч үлдсэнгүй, тэгээд бид урагшилж чадав уу? Өөрөө өөрсдөө л хохирч эцэст нь боловсролгүй арчаагүй луйварчны өшөө хонзонгийн золиос болоод л дууслаа. Удахгүй эх орон минь нэг том гүрний харьяат болоод л энэ эмгэнэлт инээдмийн жүжиг өндөрлөх гээд байна шүү!!!
Эрдэнээ жинхэнэ хуйхтай эр юмаа жонхуу монголын улс төрөөс хурдан зайлаасай хогын хулгайч
Сү.Батболдын цэргүүд дуугай байгаарай. Сүгийн өгсөн мөнгөөр амьдарч байж шудрага нэр зүүгээд яахав. Зоригт Баяр Элбэгдорж гэх мэт асар олон хүн бий та нар үйлийн үрээ эдлэх болно хараарай
Чи зайл эргүү мал мин
Battulga gedeg hunch unen aimaar hun yum aa Turiin ordnii zuun jiguur gedegch buur unen bolloo .Heseg ahmaduudiig jagsaagaad yu bolov Baahan Covid taraachlaa .
Ха ха зайл Эрдэнэ өөрөө бичээд шаасан
Шаана биз муу амьсгаа
Баттулга арай дэндүү заваарсан жонхуу найруулсан байна даа
Bah melhii bol ene niigmiin zavharliin hamgiin tom tod jishee shuu! Z enhboldod yaj paldigdaj dalgaa dalgaa tanig urij bna manai handgaitad irj tsai uuu tursunudriig chin temdegleed ugie geed tsaasan malgai omsood zogsood alga tashaaj bj bhiig n medeh yum bna