Яг одоо УОК  хуралдаж байна. Тус хурлаар хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэж байгаа аж. Учир нь өнөөдөр ЭМЯ-наас коронавирусний 575 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 400 нь нийслэлд бүртгэгдсэн бол 174 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн юм.  УОК-ын хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар товлогджээ.