УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна.


"Гарч байгаа мэдээлэлд тайлбар өгье. Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 нас гарсан хөгшин байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ-д хүргэж өгсөн. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусаж байгааг би өөрөө мэдэрч явна. Манай эхнэрийн хувьд ХӨСҮТ-ээс халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн. УОК болон Засгийн газраас шаргасан дэглэм журмыг хэн ч зөрчих ёсгүй. Би болоод миний гэр бүл ч тэр. Бусдын эрхийг хасаж, давуу эрх эдэлсэн зүйл байхгүй гэдгийг хэлье. Манай эхнэр гэр рүүгээ ирсэн асуудал байхгүй. Дахин хэлье. Аав ээжийнхээ гэрт  тусгаарлагдаж байгаа. Энэ хугацаанд гурван удаагийн шинжилгээ өгсөн. Өчигдөр шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Бид халдварын эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байна” гэлээ.