250-300 иргэнийг нэг дор цуглуулсан АН-ынхныг хуулийн байгууллагаар шалгуулна

Админ
2021/04/03

Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байна.

Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд нийслэлд халдварын “Улбар шар” түвшинд шилжүүлэх, Улсын онцгой комиссын 01 дүгээр тогтоолд заасны дагуу коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын бууруулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Гэтэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн автомашины зогсоолын талбайд Ардчилсан намын ээлжит бус их хурал зохион байгуулж, 250-300 иргэнийг нэг дор цуглуулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Арга хэмжээг УОК-ын Шуурхай штаб, нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабуудаас хурал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд тус арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид 12 цагийн орчим албадан тараасан.

Хууль, тогтоомж зөрчиж явуулсан тус арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж шаардлагатай бусад халдвар хамгааллын арга хэмжээг цаашид авч ажиллана.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.213
    2021/04/05

    НӨГӨӨ дампуурсан хуулийнхан АН ын, МАН ын гэж талцаж баахан шуугиад л өнгөрнө. Төрийн өндөрлөгт нам дагаж гарсан луйварчдын гайг бид арилгаж чадахгүй л байгаа. ЗГ ын тэргүүн байсан С. Баяр гэгч АВЛИГАЧИН АН ынхаа баярцогттой нийлж ОЮУ толгойг монголд ашиггүй байхаар гэрээ байгуулж чадсан. МАН ЭНЭ нөхрөө адаглаад намаасаа чхөөхгүй байгаа. АРД ТҮМЭН биднийг яах юм гэж эрдэж байгаа нь тэр дээ.

    Хариулах
  • 202.9.46.227
    2021/04/04

    Shalgaad bh yu bgain Davarsan teneglel ve yu ni bolku bgain

    Хариулах
  • 64.119.21.24
    2021/04/04

    Баттулгыг муулах гэж бичлэг эрж нойргүй хонож дээ. Хэдэн төг ,авсан бол.

    Хариулах
  • 64.119.21.24
    2021/04/04

    Хүрэлсүх огцорох үед талбай дээр юу боллоо. Хөл харин бүүр хатуу байсансан. Бас ялгаатай байх нээ. Бүгдийг нь адилхан торгоо.

    Хариулах
  • 64.119.17.213
    2021/04/04

    ШАЛГАХ хэрэг юу байна. Шууд зөрчлийн хуулиар торгоод явуулдаа.

    Хариулах
  • 188.124.244.205
    2021/04/03

    Тэр Батүүл нойргүй яваа хэрэгнь илэрсэн түүний худал үгэнд хэнч итэгдэгүй болсоныг өрөөч харлаа тэр ноотой

    Хариулах
  • 202.9.46.132
    2021/04/03

    Зөв шүү дээ. Яах гэж хууль гаогадагын

    Хариулах
  • 103.212.116.116
    2021/04/03

    Хууль зөрчин дураараа аашилсан этгээдүүдэд хатуу арга ихэмжээ авах хэрэгтэй

    Хариулах
  • 103.26.195.24
    2021/04/03

    Ардчилсан нам гэж ёстой хэрэггүй нам

    Хариулах
  • 103.212.116.116
    2021/04/03

    Онц ноцтой өвчин тархсан энэ цаг үед ийм хурал цуглаан хийдэг нь юу билээ,муу эрд халдага дараа гэгчээр АН-ын хурлаар элэнцгээ хийнэдээ,нийгэмд ач холбогдолгүй энэ намыг татан буулгавал таарна

    Хариулах
  • 103.10.23.134
    2021/04/03

    Төр нийгмийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт үйлдэл, цар тахлыг зориуд хүүн цуглуулж тараалгаж байна.Төрийн дээр нам гарчээ гэдгийн тод жишээ.

    Хариулах