Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 САЯ АМ ДОЛЛАРЫГ улсын орлого болголоо

Б.Ариунзаяа
2021/04/08

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ.  

Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна хэмээн АТГ-аас мэдээллээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.221
    2021/04/11

    Энэ мэтчилэнгийн/ офшоорт нуусэн, авилгаар авсан, татвараас зугттаалгасан, төсвөөс шамшигдуулсан г.м/ мөнгийг ороод ирсэн даруйд нь МУ-ын гадаад өрийг дарж ард түмэнд тэр даруйд нь мэдээлж байх хэрэгтэй. КОВИД19 -н уршгийг дарахад ард түмэн, ААН -ээ дэмжих мөнгө гаргаж байгаа нь ч зөв арга хэмжээ. Ард түмнээ ч бод. улсын өрийг ч дар. Үүнийг хослон хийх нь зүйтэй.

    Хариулах
  • 59.153.115.190
    2021/04/08

    INGEH NI ZOV

    Хариулах
  • 31.0.60.154
    2021/04/08

    Одоо оффшортой мөнгииг ард түмэнд өгөх эсвэл гадаад өрөө дарахад.

    Хариулах
  • 202.126.88.50
    2021/04/08

    Үнэнхүү сайн ажилжээ, АТГ, ТӨрийн өмчийг хулгайч нарт алдах дөхжээ.

    Хариулах