УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр Ц.Туваан нарт найр тавьж, АН-ыг бусниулсныг ШЕЗ "тогтоожээ"

Б.Ариунзаяа
2021/04/13

Нүгэл нь нүдээрээ гарна гэгчийг сүүлийн үед хуулийн байгууллагынхан жинхэнэ утгаар нь харуулж байгаа нь сайнаасаа илүү муугийн ёр гэлтэй. Жирийн нэг өмгөөлөгч гэх баг зүүсэн “нууц ажилтан” хэргийн схем зохиож, хэрэгжүүлж, цаашлаад бүр хүслийг нь гүйцээдэг шүүгчидтэйгээ тусгай уулзалт хүртэл хийдэг болох нь бичлэгтэйгээ дэлгэгдэж, түмэнд шившигээ дэлгэж байх зуур нөгөө хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, хууль бус үйлдлийг хээв нэг хийсээр байгаа нь харамсалтай. Уг нь нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэх үг бий. Гэвч энэ үг хуулийнханд нөлөөлдөггүйг Улсын дээд шүүхийн тэргүүн харуулчихжээ.

Энэ сарын 2-нд болсон ШЕЗ-ийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн сахилгын хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт “найр тавьж”, хууль журам зөрчсөнийг тогтоосон байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Ц.Туваан тэргүүтэй Ардчилсан намынхан 10 дугаар Их хурал гэгчийг зохион байгуулсан. Уг хурал хууль бус байсан гэдгийг, гаргасан шийдвэр нь но-той гэдгийг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан удаа дараа мэдэгдсэн. Мөн хурлын үеэр эргэлзээтэй болоод олон хууль бус үйлдэл хийгдсэн гэдгийг ч тэд барин тавин нотолдог. Тодруулбал, Их хурлын үеэр Улсын дээд шүүхийн мэдээллийн санд байх АН-ын мэдээллийн Намын дарга гэх хэсэгт гэнэт өөрчлөлт орж, намын дарга, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны нэр бичигджээ.

Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл  УДШ-ийн Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ. Энэ нь Монгол улсын шүүхийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн нэг хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасны зөрчсөн тул ШЕЗ-ийн Ёс Зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж, шийдвэрлэх тогтоол гаргасан байна.

Энд нэг сонирхол татах зүйл бий. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ хэмээн дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан. Гэвч түүний энэ нүүдэл нь шүүхийг эрх мэдэлдээ оруулах гэсэн зориудаар зохион байгуулсан хор найруулалт байсан юм биш биз. Эрхийг нь түдгэлзүүлж айлгаад эхнээс нь өөртөө урвуулах гэсэн атгаг санаа байв уу гэх хардах өнцгийг гаргаж болохоор байна.

Ямартай ч Ардчилсан намын хувь заяаг төөрөгдүүлж, тамганы маргаан өрнүүлсэн эх үүсвэр нэгэнтээ олджээ.  Улсын дээд шүүх ч гаргасан алдаагаа засаж, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталсан байна.

Харин бүхэл бүтэн намын эрх ашгаар тоглосон УДШ-ийн Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн зөвхөн сахилгын шийтгэл хүлээгээд өнгөрөх үү, 30 жилийн турш Монголын хүчтэй улс төрийн хүчин байсан намын хагалан бутаргасны хариуцлагыг хэн үүрч, хэн намыг нэгтгэх вэ, хэн нь намын дарга вэ гэдэг асуулт хэвээр үлдэх нь


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.60
    2021/04/14

    АН-ыг татан буулгах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.125
    2021/04/14

    Хонгилын шүүгч

    Хариулах
  • 1.242.213.64
    2021/04/14

    Нэг л их хууль шүүх ярьж бичсэн шүүмжилсэн хүмүүс Монголд хэрэгждэг хууль дүрэм хэрэгжүүлдэг дарга бдаг юм уу?

    Хариулах
  • 202.9.47.25
    2021/04/14

    Erdeniin buleglel shuuhed hondlongoos nolooloh arga sedeed bna u da ardchilsan namin 2 dargig burtgeh eseh asuudlig ulsiin deed shuuh shiidne. Tuunees omno shuuhed nolooloh ajillagaagaa zohioj bna da chavaas uls torop gj

    Хариулах
    • 202.126.89.28
      2021/04/14

      Яг үнэн. Энэ сайтууд хэний талд ажиллаад бнаа

  • 192.82.80.11
    2021/04/14

    hulgaich hun deer huulichid ochihgui bolhoor n erhiin hasaj baigaad shantaajindaaa oruulj daramtaldag muu argaa hereglesen bh shiv dee! eronhiilogch guai!!!!

    Хариулах
  • 192.82.80.11
    2021/04/14

    ,

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/04/13

    alban tushaalaa urbuulan ashgalsan tuleruu uusgej hariustlaga toost,shuuhiin eronhii zoblol sain ajilsan b na, ingej baij shudraga es togton baih,

    Хариулах
  • 64.119.23.42
    2021/04/13

    Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг юмбиш үү

    Хариулах
  • 202.126.90.146
    2021/04/13

    ene huuhen olon hund gai bolson doo chmd gai irne dee

    Хариулах
  • 59.153.113.78
    2021/04/13

    АН гэж шартсан хүний давсгүй усан бантан болждээ,ийм бантангаар яахав,тарцгаавал барж

    Хариулах