Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалтыг хэлэлцэх байсан Цэцийн хуралдаан хойшиллоо

Б.Ариунзаяа
2021/04/16

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. 

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/  болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Тус хуралдаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдахаар товложээ. Гэвч Цэцийн гишүүн Н.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан учраас хуралдааныг хойшлуулж, товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.