Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ЗАХИРАМЖ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
“Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.
Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:
Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.
Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.
Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.
Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.
Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.
Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.
Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.
Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.
тараад яв луйварчидаа, зүгээр тараад зогсохгүй хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө чинь хэнийх вэ гэдэгийг бас тогтоох шүүх нь ирнэ, одоо л монголчууд эвлэлдэн нэгдэж, энэ нам нэрийн дор бугшсан сү.батболдоос авахуулаад зайлуулах шүүхийн өмнө ирэх цаг нь ирж гэж харж бн, энэ цаг үед гарсан хамгийн мундаг зөв шийдвэр байлаа Баттулгаа. зөвхөн эх орондоо үнэнч байгаарай, 3 хан сая хүнтэй алт эрдэнэсийн орны зон олноо жаргалтай улс руу хөтлөөрэй
СҮҮЛИЙН 30 ЖИЛД ГАРГАХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БОЛ МАН ЫГ БУУЛГАХ, ОДОО Л ТОХИРОО НЬ БҮРДЭЖ ЭНЭ ХАРХНУУДЫГ НЭГ МӨР ТОЛГОЙ ДЭЭРЭЭСЭЭ ЗАЙЛУУЛАХ БОЛЖ, ИРГЭН БҮР УЛС ОРНЫ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ЭРХИЙНХЭЭ ДАГУУ БҮГД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ЗАНГИДСАН ГАР ШИГ БАЙЖ, ЭНЭ БУЗАР ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ БОЛСОН, НҮҮРЛЭН ТОГТСОН ДАРАНГУЙЛАЛ МАН ТАЙ ЦУГ УСТАХ БОЛТУГАЙ
Монголын эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой тэр үүрэг нь хаана байна. Монголчуудыг хагаралдуулж бутаргахаас өөр юу хийж байгаа юм бэ
Энэ маягаараа байвал иргэний дайн гарах нь. Энэ Х.Баттулгад хариуцлага тооц
Х.Баттулга бол өөрийнхөө дарангуйллын тогтоохын төлөө иргэний дайн гаргахаас ч буцахгүй хүн юм байна
huurhiidoo uruvdultei ymaa ingj uuriiguu ulam huurhiilultei bolgoj bh gj xxa
4 ЖИЛИЙН ӨМНӨ х.бАТТУЛГАД ИТГЭЖ САНАЛ ӨГСӨНДӨӨ ХАРАМСАЖ БАЙНА.
huuyee etsesee hurtel hugiin zavaan jinhene nvvree nuugad zailah bh gsn gargaad irlee shvdee ashgvi dee
neeh hud ard tumnii huu mongol yln gj gutsaad l bsn odoo zes n tsuhuina gj ene dee
ҮАБЗ-ийн 3 ажилтан нь Орос руу явсныг үнэн гэдгийг Гансүх дарга нь өдөр хүлээн зөвшөөрсөн ш дээ. МУ-ыг Х.Баттулга 20 сая доллараар зарж иргэдийг дайтуулах гэж байна
ystoi l 1 yaahaas ch butsahgui hvn baisn bnshde tanai yuk chin . mongol YLNCHUUDAA
Ийм тэнэг хүнийг хэн дэмжих вэ дээ. Путин хүртэл уулзгүй гэж зугтаа биздээ хаха
Odoo jinkene tsarai n garch irj bh chinee xxa iim l uchuuhen hundee harj avtsgaa uuruu l haan bolj bvl busad n hamaagui
ямар ч боловсролгүй, хар гарын наймаачинг төрийн тэргүүнээрээ сонгосихоодз Монгол ялагдаад дуусч байна. 4 жилийн өмнө Х.Баттулгад саналаа өгсөн хүмүүст хохь нь л гэж хэлье дээ
ylagdaj suraagui gulug bnshd yu hiij giiguulsen bilee ystoi buun ush hanzon teej suugaam bn da
Yu gdg bilee uhehdee uher buugaa tavina gegcheer iim yrunhiilugchtei gheer bur gutarmaar ymaa
Баттулгагы өөрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүргийг зөрчсөн гэдэг асуудлаар огцруулах ёстой юм бишүү. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой хүн ард түмнийг төрийн эргэлтэд уриалан дуудаж, бүр цэрэг зэвсэг ярьж байгаа нь өөрөө гэмт хэрэг шүү
ichij uheesei nudnii bulai ymaa jonkhuu ystoi argagui erhend l songogdsn bh trnes bish iim mal-g yalaa gj songoh v
АН-ын хоёр хуваачихаад одоо МАН-ыг тараана гэнэ үү. Баттулгад нам тарааж хуваахаас өөр хийх юм байдаггүй юм уу
Алтанхуягийн засгийн үед Баттулга л засгаа буулгаж байлаа. АН аа ч хоёр хувааж авсан энэ хүн одоо байтлаасаа ард түмнийг талцуулж хоёр хуваах нь бна. Дандаа хувааж талцуулж үймүүлж явах ёстой юмуу.
Зөв , дэмжиж бна .
Баттулгыг яаралтай буулгахгүй бол улсаар минь тоглож магадгүй нөхөр бна шүү. Төмөр зам бариулахгүй гацаанаас болж маш олон тэрбум долларын алдсан гэдэг . Одоо бүр ард түмний сэтгэл санааг үймүүлж бна. Ямарч эрхгүй байж төр засгийг үймүлэх ажилд шууд хутгалдан орж бна. Буулга.
shaa golgoo
Боловсролгүй, мулгуу хүнд хөлгийн жолоог атгуулж, өөрт нь таарсан зөвлөх, туслахууд нь мэдэх юмгүй хий хоосон хөөрөгдөхөөс өөр юмгүй болохоор энэ хүн жолоодсон хөлгөө шавар намагт хийхээс яах вэ
Улсын ерөнхийлөгч нь эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдэг биш бил үү! Энэ аюулт тахал өвчинтэй тэмцэж байхад улсынхаа нэгээхэн хэсэг бусаг иргэдийг эрсдэлд оруулж ҮХЦн гадна, энд тэндгүй жагсаал цуглаан зохион байгуулж турхирч байгаа нь зүйд нийцэх үү! Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө иргэдийг талцуулж байгаа нв ёс зүйтэй үйлдэл үү!
юуч хийж чадахгүй ард түмнээ талцуулсан энэ ёстой муухай хүн юмаа. одоо хэнч биш болох гээд сандраад чаддагаараа ард түмнээ талцуулж эхэлж байна. юу хийсийн энэ 4 жилд юуч бүр юуч хийгээгүй биздээ
энэ бөх одоо болио
Улс орныгоо хүнд хэцүү цагт яаж улсаа энэ өвчнөөс аврах вэ гэхийн оронд зөвхөн өөрийгөө бодож улс төржиж байгаа нь улс орны аюулгүй байдлыг алдагдуулж ноцтой үйлдэл хийж байгаа нь эв нэгдлийг хангах нь байтугай аюулд оруулж байгаа ноцтой асуудал ба монгол улсыг хүчгүйдүүлж байгаа биш үү Ер нь урд өмний ерөнхийлөгчүүд нуруутай байсан юм биш үү ард түмэн тэнэг биш шүү дээ
Зөв, дэмжиж байна.
Aimshigtai muuhai hun yumaa. Iim yum turiin joloo atgah gej
Барын зулзагыг багаас нь ... гэдэг шиг ! Цагаан морин жилд л үндэсээр нь сугалж , устгах бсимдаа !
МАН хууль бусаар төрийн эрх мэдлийг бүрэн авах гэж улайрч байгаагийн ард гадны хүч, нөлөө байгаа гэж харж байгаа. Энэ намыг хазаарлахгүй бол Монгол улсын хараат бус, бүрэн эрхт байдал алдагдах болно.
Манай улсад ямарч нам хэрэггүй ард түмэн орон нутаг дүүргээсээ өөрсөдийнхөө элч төлөөлөгчөө төлөөлөн сонгоол гүйцээ тэгсэн цагт ямарч бүлэглэж хуйвалдаж хүчэндэж хулгайлж завхаралууд зогсоно ард түмэнч талцахгүй зөвхөн сайхан ирээдүйн төлөө хийж бүтээж амар жимэр амьдрах болно
Ухаантай хүний авир биш байна
нэг намын дарангуйлалд орсоон, ер нь бол нэг тийшээ эргүүлэх цаг нь болчихоод бна
Баттулгаас болгоомжлох цаг болжээ. Юу ч хийж мэднэ
Зөв шүү.МАН сүүлийн УИХ ын хоёр сонгуулийг луйвардсан. Сүүлийн үед бүр цагаандаа гарч монголын бүх баялагийг гадныхантай нийлж
Төр удирдах байтугай, төсвийн зарцуулалтын талаар А үсэггүй Баттулга муйхар ухаанаар зарлиг гаргахлаар ухаантай хүмүүс түүнийг хүлээн авахгүй шүү дээ. Тэгээд тэнэгтээд миний санааг хүлээн зөвшөөрсөнгүй гэж МАН-ыг тараах шийдвэр гарсан юм биз. Энэ өвчин гээд улс хэцүү байхад улс төрөөр тоглоод ямарч мэдлэг алга. Эх орон гэсэн сэтгэл алга. Энэ өөрөө түвд хүн болохоор улсыг самрах гэж байгаа юм биз дээ.Ухаантай хандах нь яав даа.
Baytulga shorond suuh tsag bolood bvvr balarch bna luivarching songovol iim auyltai baidald ordogiin jishee genko hamag butehgvi zuuliig hiine de
Denduu ih us honzon sain yumand hurgeh uu. Ene uuruu l hohirno.
Hubiinhaa erh ashgiig l nen teruund tabihiimdaa archaaguimdaa. Odoo iim yum yarij bh tsag bish DAhij erh medel abahgui bol uheh geed bgam bhdaa soliortsiimaa. Erunhiilugch ni iim hund ued uls ornoo togtborgui baidal ruu chirch baidag heleh ug alga. Turd tulub tubshin uhaantai setgeltei shunal tachaalaas angijirsan hun gargahgui bol ene ulsaar togloj duusah ni dee
Dahij hezee ch sehel abahgui unah baihdaa buruu uildel hiichihlee. Hunii tolgoigoor ajlaa hiideg hun hezee ch sain zuil hiihgui l dee.
Зөв шүү 1 намын эрхшээлд орох нь маш их дарамт шахалт блно аливаа зүйлд сөрөг хүчин бх хэрэгтэй еөк.ийг их л хавчиж шахаж их л харлуулж бндаа орой болгон стар тв дээр нэвтрүүлэг нь яваад л бга одоо үед залуучууд маань ууг нь нээх намчирхаад байлгүй өнгө мөнгөнд хуурталгүйгээр сонголтоо хийвэл гэж боджинө залуу хүний хувьд
Aabiin duu garwuu geeshi
Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж юутай үнэн үг вэ.
Дэмжиж байна
mash zuv ali ert ingeh baisan yum
Та чинь ерөнхий командлагч биз дээ
Дэмжиж байна ...МАН арай дэндүү авирлаж байна ...улс эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргажээ ......
Enenii helseneer daanch bolohgui dee irged bid mednee hu
Тийм