УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын хэд хэдэн гишүүн ХҮНам Ардын намын захиалгаар Цэцэд хандсан. ХҮнам бол МАН-ын кармааны нам болсон гэх байр суурийг илэрхийлсэн. Үүнд УИХ-ын гишүүн, ХҮнамын дарга Д.Доржханд байр сууриа илэрхийллээ. 

-  Нэгт, бид та нар шиг үнэт зүйлээ наймаалцдаг хүмүүс биш. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар хайр сэтгэлийн холбоотой байх үед буюу өнгөрсөн оны 12 дугаар сард манай намынхан энэ асуудлыг гаргаж ирсэн шүү.   Үндсэн хуульд " Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, Монголын улсын иргэн, сүүлийн 5 жил эх орондоо амьдарсан иргэн зөвхөн нэг удаа 6 жилээр сонгогдоно" гэж заасан. Гэтэл та нар сүүлийн нэг асуудлыг зориудаар нэг асуудлыг орхигдуулсан.  Энэ нь МАН, АН болон та нарын алдаа. 

Үндсэн хуульд хоёрхон өөрчлөлт орсон. 45 наснаас дээш гэж байсныг нь 50 нас болгосон. Ингэснээр 100 мянган залуучууд эрхээ хасуулсан. Яагаад та нар өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  5 хүний эрх ашгийг өмнөө бариад 100 мянган залуучуудын эрхийг зөрчиж байгаа юм бэ.  Энэ асуудлыг та нарыг найз нөхөд, янаг амраг байхад чинь энэ асуудлыг гаргаж тавьсан. Гурван сарын өмнөөс тавьсан асуудал. 

Өнөөдөр улсын эрх ашиг чухал юмуу, намын эрх ашиг чухал юм уу. АН-ынхаан танай намд Х.Баттулгаас өөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих хүн байхгүй юмуу. Хэрвээ байхгүй бол манай намаас нэр дэвшигчийг дэмж л дээ. Би зөв, ёсзүйтэй, У.Хүрэлсүх гэдэг хүнтэй эн тэнцүү өрсөлдөхүйц хүнийг нэр дэвшүүлье. Энэ бол манай намын байр суурь" гэлээ.