УОК-оос дархлаажуулалтын мэдээлэл хийж байна.
- Маргаашнаас эхлэн нийслэлийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж эхэлнэ. Нийт 120 цэг дээр өдөрт 59 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ зөвхөн зар ирсэн буюу 4 дүгээр сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины 2-р тунгаа тариулах хуваарьтай иргэд маргааш буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр харьяа дүүрэг, хорооны ойролцоо байрлах дархлаажуулах цэг дээр очиж вакцинаа хийлгэх аж. Хорооноос нь яг хаана очиж дархлаажуулалтад хамрагдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.
Харин нөгөөдөр 13,14, 15-ны өдөр, дараагийн өдөр нь 16,17,18-ны өдөр давтан тунгаа тариулах иргэдийг дархлаажуулалтад хамруулах зэргээр хуваарь гаргасан байна.
Түүнчлэн дээрх цэгүүдэд давтан тунг хийхээс гадна 55 наснаас дээш иргэдийн нэгдүгээр тунг зэрэгцүүлэн хийх аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!