УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
- Ардчилсан нам АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээ байгууллаа гэх мэдээллийг хараад нэлээд цочирдсон. Учир нь 2008 оны 7 дугаар сарын нэгний өдрөөс хойш Монголын улс төрийн намуудын дунд нэгэн аман тохиролцоог хийсэн. Сонгуулийн үеэр гадна дотнын байгууллагуудаас дэмжлэг, туслалцаа зөвлөгөө авахгүй байя. Монголчуудынхаа хувь заяаг монголчуудаар нь хийлгэе гэсэн аман тохиролцоо хийгээд түүнээс хойш намуудын дунд бичигдээгүй хууль мэт үйлчилж ирсэн.
Гэтэл энэ тохиролцоо АН-ынхны байгуулсан 4 дүгээр сарын 12-ноос 2 сарын хугацаатай, 50 мянган ам долларын гэрээний улмаас эвдэгдчихлээ. Бид аймшигтай бөгөөд аюултай түүхийг давж гарч ирсэн ард түмэн. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэхдээ гаднынхны хүчийг татаж оролцуулдаг. Үүнээсээ болж тусгаар тогтнолоо алдах дээрээ хүрч, ах дүү монголчуудыгаа хөнөөдөг аймшигтай XX зууныг даваад ирчихсэн учраас улс төрийн намууд хоорондоо ийм аман тохиролцоо хийсэн юм. Харамсаж байна. АНУ 1938 онд гадаадын лобби бүртгэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу тус улсын компани гадаадын ямар нэг улсад лобби хийхээр бол Хуульзүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтэст бүрдүүлдэг. Ингэхдээ гэрээгээ хүртэл хавсаргадаг.
Гэвч Ц.Тувааны нэрний өмнөөс хэн зурчихав гэдэг ойлгомжгүй байна. Түүнчлэн гэрээний зорилго нь Монголын ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжинэ гэж заасан байгаа нь яг юуг хэлээд байгаа нь тодорхойгүй байна” гэлээ.
МАН гарууд хужаагаас дэмжлэг авах нь ойлгомжтрй Цар тахал дэгдэж эхлэхэд орж ирээд бсн хандив, тулсамжийн хөрөнгө мөнгийг та хэд хуваагаад гударчихаагүй бол амьсгалын аппарат хангалттай авчихсан , ор дэр, байр саваа хүрэлцэхүйц хэмжээгээр бэлдчихээд бж бх бсийм даа ! Хулгайч хувалзнууд аа