Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Админ
2021/04/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ:

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ. 

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

ОгнооАгуулга
1.12019.07.18“Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоол /Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан/
1.22019.11.14Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
1.32020.12.24Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
1.42021.01.18УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нараас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.52021.01.20Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.62021.02.04Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.72021.02.05Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.82021.02.08Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.92021.02.08Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар “Маргаан нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Д.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллийг нэгтгэсэн/
1.102021.02.10Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/
1.112021.02.10Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн баримт мэдээлэл, тайлбар гаргуулах, байр суурь тодруулах тухай албан бичиг
1.122021.02.24Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Байр суурь илэрхийлэх тухай” Е/16 дугаар албан бичиг
1.132021.02.24Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Тайлбар гаргах тухай” ТГ/113 дугаар албан бичиг
/УИХ-ын гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, өнөөгийн Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга С.Бямбацогтын тайлбар бичлэг/
1.142021.02-04 сарҮндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээлэл болон түүний хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэр үндэслэлгүй тухай хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын тайлбар, мэдээлэл: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайханы тайлбар
Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалын тайлбар
Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтын тайлбар
Хуульч Д.Миеэгомбын тайлбар
Хуульч доктор Б.Гүнбилэгийн тайлбар
Хуульч О.Алтангэрэлийн тайлбар
Өрсөлдөгчгүй өрсөлдөөн нэвтрүүлэгт өгсөн хуульчдын тайлбар
Хуульч Б.Ган-Очирын тайлбар
1.152021.03.09Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заажээ./
1.162021.03.15Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоол (Бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон)
1.172021.03.15Саналыг Цэцийн бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн 29 дүгээр тогтоол (Үүгээр Цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн)
1.182021.03.19Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл
1.192021.03.22Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл
1.202021.03.22Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны магадлал /Цэцийн гишүүн Д.Одбаяр Бага суудлын хуралдааныг хаяж гарснаас шалтгаалан тамга дарагдаж, дугаар тавигдаагүй байна/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэж тус тус заажээ./
1.212021.03.23Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны илтгэгч гишүүн Ш.Цогтоогийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргасан тухай тайлбар /яриа/
1.222021.3.24Үндсэн хуулийн цэцийн албан ёсны цахим хуудсанд 2021 оны 3 сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэх мэдээ.
1.232021.03.26“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоол
1.242021.04. 02“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хориг
1.252021.04.08“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоол
1.262021.04.08Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол /Үндсэн хуулийн цэцийн даргын 06 дугаар тогтоолоор бүрэлдэхүүн нь томилогдсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааны шийдвэрлэх ёстой асуудлыг илэрхий зөрчиж, дангаар шийдвэрлэсэн/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.” гэж заажээ./
1.272021.04.12Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлт /Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Бага суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дунд суудлын хуралдааныг зарлаж, бүрэлдэхүүнийг томилж байгааг эс зөвшөөрч, Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцэж гаргасан өөрийн саналыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэхийг хүссэн байна/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.282021.04.15Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн мэдэгдэл /Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг хууль зөрчиж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа Цэцийн даргад мэдэгджээ/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.292021.04.16Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай
1.302021.04.16Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 15:00 цагаас зарлагдсан, мэдээлэл гаргасан иргэн, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаа тухай болон холбогдох бусад мэдээлэл /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасан бөгөөд Цэцэд мэдээлэл гаргасан 4 иргэний 1 нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан, өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байжээ/
1.312021.04.16Үндсэн хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт
1.322021.04.17Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж, Бага суудлын хуралдаанд оролцон шийдвэр гаргасан Ш.Цогтоогийн ярилцлага /Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан зохих хууль, журмын дагуу хуралдаж, хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэдгийг нотолжээ/
1.332021.04.172021.04.16-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, илэрхий хууль бусаар явагдсан тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэний өмгөөлөгч нарын ярилцлага
1.342021.04.22Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол

Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.81
    2021/04/29

    Ман Ан гэж худрахаа больчих хөгшин кульказнуудаа залуу үеийнхэндэ ийм байгаагаа харуулах сайхан бдыму чааваас

    Хариулах
  • 66.181.186.101
    2021/04/29

    Жинхэнэ тарвал зохих нам нь АН болчихоод байна шүү дээ. 3 даргатай нэг нам байж болохуу?

    Хариулах
  • 66.181.161.121
    2021/04/28

    Хүрэлсүхийн хөлсний бичээчидээ та нарт. үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох ухаан ч алга.юу олж долоодог болоод ингэж ард түмний тархийг угаах гэж үхэл царайлж суудаг болоо. Өнөрөөгийн үгээр өдий том болчоод бусдын бөгс долоож амьд явхаар амиа хорлооч.

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/04/27

    Намуудыг тараах нь зев алхам, еер зам алга!

    Хариулах
  • 144.168.159.32
    2021/04/27

    Х.Баттулга О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгох гэж улаараад байсан. Үүнийг л хийх гээд байсан хэрэг үү

    Хариулах
  • 104.227.93.245
    2021/04/27

    Xaxa inged bidnii saihan yuk maani shorondoo zalrahndee ghdee yag yrival tsaad chin ali 2017 ond l achigdah baisan hvndee. Odoo heden ch buhuur hamgaaluulsan avragdahaasaa ungursun bhaa

    Хариулах
  • 45.72.62.229
    2021/04/27

    АН-ынхан манайх гэрээ хийгээгүй. Туваан, Цогтгэрэл нар АН-ыг төлөөлөхгүй гэж байна. Тэгэхээр Баттулга АН-ын нэрийг барьсан нь үнэн болж таарлаа хаха

    Хариулах
  • 198.154.91.243
    2021/04/27

    АН-ыг Баттулга авцан нь ТОДОРХОЙ юм байна л даа өмнөөс нь гаднын байгуулагатай гэрээ хийгээд захиалга өгөөд явж байх жишээний

    Хариулах
  • 45.57.201.181
    2021/04/27

    Ter gadniihand ugdug munguu irgeddee ugchihguidee neeh hud 4 jil offshoroos 7 terbumaar n oruulj irn gd ..gaad l bsn

    Хариулах
  • 45.57.200.182
    2021/04/27

    Iim barimt notolgootoi l ym bol jenkog shuud hugatsaanaas n umnu buulgaad zailuulah heregteishd mongolchuudiin erh ashig 1t bhystoi bolohoos yurunhiilugchiih bish

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/04/27

    ХН. МАН тарвал бүх нам тарна. Энхбаярын МАХН гээд Баттулгын хуваагдсан нам гээд бүх НАМ тарна. Яагаад?. Тэд бол цөм нэг үзэлтэй. МАН тараад тэд гарч ирээд бас л идэж ууна. Өөр тогтолцоог хийх хэрэгтэй. Яг Соц изм шиг. АИХ-тай. НАМ гүй Энэ Баттулгыг АИХ-ын тэргүүлэгч одоогоор бол ерөнхийлөгч болговол ёстой болохгүй. Энэ хүний одоогийн үйлдэл тийм байна. Яагаад энэ хүнийг дэмжээд байдаг хүмүүсийг гайхах юм.Үнэн бол маш их офшор хөрөнгөтэй гээ биз.

    Хариулах
  • 23.250.92.168
    2021/04/27

    Женко өөрийнхөө эрх ашиг, эрх мэдлийн төлөө гаднын хэвлэл мэдээллийг ашиглаж улсаа муухай харагдуулж болохгүй л дээ ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ!!!

    Хариулах
  • 198.154.91.192
    2021/04/27

    Ard irgedee huurch garj irsen huuramch yuk bjeedee huuramch bagiig n 1mur huulj hay

    Хариулах
  • 45.72.62.229
    2021/04/27

    АН жонхуу хоёр хөгөө угаасаа баларч дууссан, монголыг мянмар болгочихгүй сингаруугаа зайлж үз

    Хариулах
  • 45.72.90.173
    2021/04/27

    Гаднаа худлаа монгол ялна пайз зүүсэн жинхэнэ хумсаа нуусан муур байж ээ одоо л жинхэнэ төрх нь илэрлээ дээ

    Хариулах
  • 45.57.201.235
    2021/04/27

    Itgej songoson songogch olniihoo nuurluu us tsatslaa daa battulga min

    Хариулах
  • 45.72.62.126
    2021/04/27

    АН-ыг татан буулгаж, Баттулгыг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай баримт бүрдлээ, одоо ажил хэрэг болгомоор юм даа

    Хариулах
  • 45.72.91.123
    2021/04/27

    Yaaj yvaad iim setgelgui huuramch huniig songood gargaad irchihsen ym boloo. Ystoi tavilan l ym da . ih l shudarga durtei hun shig baisiin tsaaguuraa ingd l yvj bdiiim bn ylgarah ym daanch alga daa

    Хариулах
  • 23.250.92.230
    2021/04/27

    Дүүрчихсэн хүүрнүүд юмаа. Яахаараа Х.Баттулга гэдэг гахай цагдаа нарыг хүртэл дарамталдаг юм

    Хариулах
  • 45.72.91.33
    2021/04/27

    mungutei bj blnldoo ghde hul horionii deglem zurchin barin hulhi hamiin dargiin hural hiiged zogsoj bdg ovoo t1 gar ym geech

    Хариулах
  • 45.72.91.20
    2021/04/27

    Женко өөрийнхөө эрх ашиг, эрх мэдлийн төлөө гаднын хэвлэл мэдээллийг ашиглаж улсаа муухай харагдуулж болохгүй л дээ ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ!!!

    Хариулах
  • 138.128.88.195
    2021/04/27

    Jenko-n utsan huuheldei Tsogtgerel bas l tom bn shuu hul horio bl lai l bn gj bgm bishuu

    Хариулах
  • 198.154.91.134
    2021/04/27

    Гаднаа худлаа монгол ялна пайз зүүсэн жинхэнэ хумсаа нуусан муур байж ээ одоо л жинхэнэ төрх нь илэрлээ дээ

    Хариулах
  • 23.250.92.168
    2021/04/27

    Yaaj yvaad iim setgelgui huuramch huniig songood gargaad irchihsen ym boloo. Ystoi tavilan l ym da . ih l shudarga durtei hun shig baisiin tsaaguuraa ingd l yvj bdiiim bn ylgarah ym daanch alga daa

    Хариулах
  • 144.168.159.118
    2021/04/27

    Одоо ч амар болждээ мөнгөтэй байхад өвчин тусдаггүй болсон болсон юм байна л д

    Хариулах
  • 23.250.92.168
    2021/04/27

    Ter gadniihand ugdug munguu irgeddee ugchihguidee neeh hud 4 jil offshoroos 7 terbumaar n oruulj irn gd ..gaad l bsn

    Хариулах
  • 45.57.200.147
    2021/04/27

    Ямар нэг жагсаал цуглаан хурал хуйг олон нийтийн газар хийэд зөвшөөрөл аввдаггүй юм уу

    Хариулах
  • 45.72.91.123
    2021/04/27

    Iim barimt notolgootoi l ym bol jenkog shuud hugatsaanaas n umnu buulgaad zailuulah heregteishd mongolchuudiin erh ashig 1t bhystoi bolohoos yurunhiilugchiih bish

    Хариулах
  • 59.153.114.169
    2021/04/27

    Женко өөрийн хар арьсныхаа төлөө ямарч дүрэм, журамгүй, хар муйхраар асуудалд хандаж ард олноо хямралд оруулж байгаа нь ялт хэрэг юм.

    Хариулах
  • 45.72.91.123
    2021/04/27

    АН-ыг татан буулгаж, Баттулгыг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай баримт бүрдлээ, одоо ажил хэрэг болгомоор юм даа

    Хариулах
  • 192.241.91.46
    2021/04/27

    Ard irgedee huurch garj irsen huuramch yuk bjeedee huuramch bagiig n 1mur huulj hay

    Хариулах