Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа вакцин нийлүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулж байна. Уг төлөвлөгөөгөөр "Спутник В" вакцины 1 сая тун ирэх 5 дугаар сард ирэх бол Вероселл, АстраЗенека вакцины дараагийн 800 мянган тун энэ сарын 30-нд,  ковакс хөтөлбөрийн хүрээнд Пфайзер вакцины 10620 тун ирэх 6 дугаар сард ирэх төлөвлөгөөтэй байна.