Хуульч Б.Ган-Очир: С.Эрдэнэ Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй

Админ
2021/04/28

Ардчилсан намын даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал өчигдөр (2021.4.27) болж Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзсан шийдвэрийг гаргаад буй. Уг асуудалтай холбогдуулан Хуульч Б.Ган-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын дээд шүүх АН-ын аль аль талыг бүртгэхээс татгалзлаа. Ингэснээр цаашид ямар нөхцөл  байдал үүсэх вэ?

-Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд очсон гомдол ямар асуудлаар байсан бэ гэхээр М.Тулгат болон О.Цогтгэрэл гэдэг хоёр хүний асуудал биш. Цахим бүртгэлд миний нэрийг сэргээж өгнө үү гэж С.Эрдэнэ гэдэг хүн бас хүсэлт өгсөн. Тэгэхээр хоёр биш гурван хүний асуудал болж хувирсан гэсэн үг. Тэрийг Дээд шүүх ч өөрсдөө гайхсан байх гэж бодож байна. Уг нь М.Тулгат, О.Цогтгэрэл гэдэг хоёр хүний асуудлыг авч хэлэлцэх байсан ч С.Эрдэнэ дахин давхар санал өгсөн. “Намайг намын даргаар бүртгээч” гэж. Гурван даргын асуудал боллоо. Хоёрдугаарт, Дээд шүүх хоёуланг нь бүртгэхээс татгалзчихлаа. Гурав дахь том асуудал юу болж хувирч байна вэ гэхээр М.Тулгат талаас ийм хүсэлт л өгсөн юм. “Намайг сонгосон Дотоод сонгуулийн хороо болон намайг дүрмийн гэж үзэж байгаа Дүрмийн хороо хоёрын өөрчилсөн өөрчлөлтийг бүртгээч ээ” гэдэг хүсэлт өгөхөд тэр бүртгэлийг хангахаас татгалзсан. АН-д одоогийн байгаа Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо бүрэн хууль ёсны байгууллага л болж хувирч байна. Эдгээр сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэнэ, тэр дотоод хяналтын байгууллага аль сунгаа нь зөв болсон бэ гэдэгт дүгнэлт гаргаж өгөөд шүүх рүү дахиж материал өгөх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Би С.Эрдэнэ даргыг дахиад яагаад тэгснийг гайхаж байна. Уг нь ажлаа өглөө гээд М.Тулгатад тамгаа өгчихсөн шүү дээ. Сураг сонсоход М.Тулгатад тамга биш хоосон хайрцаг өгсөн сурагтай байсан.

-АН-ын Хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү хэлэхдээ Дээд шүүх аль аль талыг нь бүртгэхээс татгалзсан учраас С.Эрдэнэ АН-ын даргаар ажиллана гэлээ. Хууль зүйн талаасаа хэр боломжтой тайлбар вэ?

- Нэгдүгээрт, Ийм будилаанд оруулчихаад С.Эрдэнэ гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дарга гэдэг статусанд орох гээд байх шиг байна. Хоёрдугаарт, О.Баасанхүүг яагаад АН-ыг төлөөлж яриад байгааг ойлгохгүй байна. Уг нь МАХН-ын хүн биз дээ. “Өнгөрсөн сонгуулиар би АН-д элссэн” гээд байх юм. О.Баасанхүүг АН-д элсүүлээд, дэвшүүлж байна гэдэг дээр 100/99 хувь нь эсрэг байгаа болохоос биш эерэг байгаа хүн байхгүй шүү дээ.

АН-ЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ МАН-ЫН ЭЦСИЙН ХҮСЭЛ

-Улсын дээд шүүх бүртгэхгүй бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүсэх юм биш үү?

-АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх чинь МАН-ын эцсийн хүсэл болчихоод байна. АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй, ХҮН намаас нэр дэвшигч дэвшүүлэх, МАХН-аас С.Ганбаатарыг дэвшүүлэхгүйгээр өөрсдөө хүн гаргах, нэгдэж орох нь бүх стратеги нь болоод байх шиг байна. С.Эрдэнэ АН-ын даргаар үргэлжлүүлэн ажиллана гэвэл эрх зүйн талаасаа асар том хууль зөрчиж байгаа үйлдэл. Нэгдүгээрт, С.Эрдэнэ төлөөлөх эрхгүй. Хоёрдугаарт, тамганы шүүх хурал болсон. Захиргааны хэргийн шүүх дээр С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгыг хүчингүй болгочихсон. Тэгэнгүүт өмнө нь УБЕГ-аас авсан гэрчилгээн дээр миний нэр байна гээд байгаа юм. Байрны ордер шиг хэрүүл хийгээд байна л даа. Тамга нь хүчингүй өөрийнх нь нэр нь байхгүй учраас өмнө нь байсан тэр гэрчилгээг устгуулах ёстой.

-Баярлалаа. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.171
    2021/04/29

    Зөв л ярьж байна. Эрдэнэ ажлаа Туваанд ч өгөөд ,Тулгад ч хоосон ч гэсэн хайрцаг өгөөд байсаныг харсан. Харин АГ-аас хүн дэвшихгүй бол ХҮҮК гарч чадахгүй гэсэн логик харагдаад явчих лаа. Энгийн тооцоо хийгээч: Богинхон ухаан сөнтүгэй.

    Хариулах
  • 202.9.46.232
    2021/04/28

    Энэ балай эр юу яриад байна аа Баасанхүү чинь АН ын гишүүн болоод сонгуульд нэр дэвшсэн дараа нь АН ын нарийн бичгийн дарга болоо биз дээ. Баттулгын АН ыг хагалан бутаргах үйл хэргийг энэ мэтийн пялдгууд гардан гүйцэтгэж байгаа юм эдэнд намын хувь заяа огт хамаагүй. Бас МАН ыг буруутай мэт тэнэгтэв энэ маягаар АН ыг эвлэрүүлэхгүй юм байна л даа Баттулга, Тувааны талынхан. Албан тушаалын төлөө чичирсэн амьтад АН ыг минь самарлаа даа

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/04/28

    shuuh shiidberee gargaad b na,erguu bastaana,

    Хариулах
  • 103.212.117.56
    2021/04/28

    Чамаас өмнө УДШ шийдвэрээ гаргасан биздээ

    Хариулах
  • 133.41.91.83
    2021/04/28

    Нусгай бацаан хуульч энэ тэр боцлон цор цор гэж байх чинь. Эрдэнэ ах нь байна

    Хариулах