Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тэмцээний бэлтгэлд гарсан 30 гаруй алба хаагчаас коронавирус илэрчээ

Б.Ариунзаяа
2021/04/29

Жил болгоны хавар хүчний байгууллагуудын дунд марш тактик тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд коронавирусний улмаас хатуу хорио тогтоож, аливаа спортын арга хэмжээг хориглосон. Гэвч марш тактикийн тэмцээн уг хориглолтод ороогүйгээр барахгүй тэмцээний хээрийн бэлтгэлд гарсан онцгой байдлын алба хаагчдын дунд халдвар тархаж, заримынх нь бие хүнд байгаа гэх ноцтой мэдээлэл манай сайтад ирлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Харамсалтай нь Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо буюу Орбитод байрлах онцгой байдлын ангид энэ сарын 6 наас ирэх 5 сарын 13 ны өдөр хүртэл бэлтгэл хийхээр байрласан 40 гаруй алба хаагчдын дунд коронавирусний халдвар тархжээ. Өнөөдрийн байдлаар 30  гаруй алба хаагчдаас коронавирус илэрч, ОБЕГ-ын харьяа "Онцгой жаргалант" сэргээн засах сувилалд тусгаарлагдсан байна. Хамгийн ноцтой нь  алба хаагчдын заримынх нь бие хүнд /зүрхний хэм алдагдалтай/, ар гэрийнхэнтэйгээ ч тэр болгон холбогдож чадахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Бид энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газраас тодруулах гэсэн боловч ямар ч мэдээлэл өгсөнгүй. 

Засгийн газраас энэ сарын 10-наас  эхлэн зарласан Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дахин 14 хоногоор сунгасан. Ингэхдээ хатуу хөл хорионы үеэр ямар нэгэн спортын арга хэмжээг бүр мөсөн хориглосон. Тэр ч бүү хэл улбар шар буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад бэлтгэлийг хориглодог. 

Гэвч Онцгой байдлын Ерөнхий газрынхан УОК, Засгийн газрын гаргасан шийдвэрийг үл огоорч, албан хаагчдынхаа эрүүл мэндийг ийнхүү эрсдэлд оруулжээ. 

Манай улсад коронавирусний халдвар хүн амын дунд өргөн тархсан гэдгийг ЭМЯ-наас өдөр болгон анхааруулсаар байна. Иргэд ч халдварт өвчнийг давж гарахын тулд хөл хориогоо чанд баримталж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахисаар байгаа. Хаа, хаанаа хариуцлагатай, ухамсартай байхыг анхааруулж буй энэ цаг үед ОБЕГ-ынхан дайран дээр давс гэгчээр тэмцээн уралдаан зохион байгуулахаар бөөнөөр нь бэлтгэлд гаргаж, улмаар амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулсан байна. 

Хэн хорио цээрийн дэглэм зөрчиж ийм шийдвэр гаргав, хэн 40 гаруй албан хаагчийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулав!  

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/04/30

    darga nar ni genral abaad,stereguud ni korono abaad taarch b na da,huuli morddog gazar baiguulaga b na uu mongold,argagui de,eronhiilegchin huuliig ingej zabharuulj bai gej hicheel zaagaad baigaa vm chin.

    Хариулах
  • 192.82.90.62
    2021/04/29

    цэрэг эрс маань хэврэг тархлаагүй болждээ. Байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй тэмцээн уралдаан гэхээр гэнэт ухаан орж бэлтггээд арми маань юу болоод байна.

    Хариулах
  • 192.82.89.107
    2021/04/29

    Ийм нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүнийг тэртхэн зайлуулаачээ

    Хариулах
  • 66.181.161.104
    2021/04/29

    Тэгээд үүнийг ерөнхийлөгч марш зохиохыг зөвшөөрсөн юм уу? үнэн бол засаг төрийн шийдвэрийн эсрэг үнэхээр тэрсэлж байнаа.

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/29

    Генерал цол өгөөд байсан. Цэргүүдэд вирус тараахаа болиорой

    Хариулах
  • 202.9.46.13
    2021/04/29

    Үнэн тэнэг диктатуртай байдаг цэргийнхэн хүртэл ингэж байгаа юм чинь тахал тархалгүй яахав үнэн түп

    Хариулах
  • 66.181.189.34
    2021/04/29

    Юун марш вэ

    Хариулах