УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр "Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй" хэмээн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдсэн.

Тэгвэл С.Ганбаатар дөнгөж сая АН-д орж байгаагаа мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн О.Цогтбаяраас гишүүний үнэмлэхээ гардаж авсан байна.