АН-ын тамганы маргааныг Давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ

Админ
2021/05/04

Улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль алийг нь Ардчилсан Намын даргаар бүртгэхээс татгалзсан. Тэгвэл өнөөдөр  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэхээр болжээ. 

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэргийн эргэн сөхвөл,  АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ  2020 оны  арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан тамга өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргажээ.  Уг хүсэлтийг УБЕГ-ын улсын байцаагч хангаж, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон байдаг.

Үүнийг Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон билээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.202
    2021/05/04

    . Дөрвөн жилийн өмнө дэвшүүлж байсан мэргэ нь таарч байвал. Баавараас ауугаад л боллоо шүү дээ.

    Хариулах
  • 103.26.195.243
    2021/05/04

    Эрдэнэ АН ын дарга байх нь зөв.Эрдэнэ Туваанаас хамаагүй илүү шүү

    Хариулах
  • 202.55.188.38
    2021/05/04

    Үзэшгүй булай новшнууд, намыг ингэж удирдахгүй ээ. Алийг нь ч зөвшөөрч болохгүй

    Хариулах
  • 202.55.188.36
    2021/05/04

    Шүүх улайм цайм иим шиид гаргахгүй биз дээ

    Хариулах
  • 192.82.91.114
    2021/05/04

    Улс эх орноо гэх сэтгэлгүй ууж идэх авах завшихаа урьтал болгосон новшнууд,ерөөсөө тэгээд АН гэдэг чинь нам биш шуудайд хийсэн үхрийн эвэр болждээ

    Хариулах