Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов тогтоох тогтоолыг УИХ 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) 2021 оны 2 дугаар сарын 5 –нд хуулийн дагуу 06 тоот тогтоол гаргасан. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг  баталжээ.