Улсын онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, эхний ээлжид томоохон зах, худалдааны төвүүдийг нээх хугацааг дахин долоо хоног хойшлуулахаар төлөвлөж буй, үсчин, гоо сайхан гэх мэт хүн олноороо цугладаггүй зарим үйлчилгээний газрыг нээнэ гэх чигтэй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү хөл хориог бүрэн цуцалж болохгүй гэж үзсэн юм. 

Тэгвэл ажлын хэсгээс дахин нэг шийдвэр гаргажээ.  Ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээний байгууллагын  ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа аж.  

Гэвч вакцинд хамрагдах иргэдийн идэвх сул байна. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагджээ. Уг нь нийслэлд өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдсан байна. 


.