Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаажээ

Админ
2021/05/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.

Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудитыг хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлж байна.

Нэр дэвшигчдээс хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дахин хянаж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Эргэн сануулахад, МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа билээ. 

 

Эх сурвалж: Үндэсний аудитын газар


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 80.215.98.235
    Өчигдөр

    алтанхуягийг бүртгэгдээгүй биз дээ илүү бна а Энхбатыг дэмжиж бна

    Хариулах
  • 66.181.161.12
    2021/05/06

    Хүрэлсүх зүгээр хүн шүү дээ

    Хариулах
  • 103.26.195.243
    2021/05/05

    Хүрэлсүх Эрдэнэ Энхбат 3 байхад болноо энэ 3 өрсөлдөг

    Хариулах
  • 202.9.46.217
    2021/05/05

    алтан хуяг залжин нөхөр улс сүйрүүлнэ шүү

    Хариулах
  • 83.28.77.252
    2021/05/05

    Алтанхуяг.нөгөө 3 нь хииморьгүй мөнгөнд сүнсээ зарчихсан хүмүүс.

    Хариулах
  • 103.57.92.253
    2021/05/05

    Ү

    Хариулах
    • 202.9.40.52
      2021/05/05

      үнэн бүтэхгүй амьтан