Талбай дээр өлсгөлөн зарласан АН-ын гишүүд болон сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байна!

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон Ардчилсан намын нэр дэвшигчийг материалыг хүлээж аваагүй. Үүнийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлаж байна. 

Энэ үеэр  цагдаагийн алба хаагчид ирж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны биед халдлаа. Цагдаа нар “Талбай руу гэр, майхан оруулж болохгүй. Бид тайлбар хийхгүй” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг чирч талбайгаас гаргахыг оролдлоо. Түүнчлэн гишүүдийн доороо тавьж суух эсгийг цагдаа нар хураасан байна.