Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан М.Тулга тэргүүтэй АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр АН-ын дарга М.Тулгат:
АН өнөөдөр хоёр хуваагдсан нь үнэн. Энд УИХ-ын гишүүд байна, Ерөнхийлөгч байна гээд АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэг хүний дарангуйлал, ноёрхол тогтоох гэж ашигласан. АН-ыг үүнийхээ багаж зэвсэг болгосон. Өнгөрсөн 12 дугаар сард Х их хурал гэхийг зохион байгуулж, Х.Баттулга өөрийгөө өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж оролдсон.
Хэсэг бүлэг хүмүүс эрх мэдэл, эрх ашигт хүрэх гэсэн санаархал. Үүнд үнэт зүйлгүй, ёс зүй гэж байхгүй. Үнэн хүчтэй байдаг. Хууль ёсны Ардчилсан нам энд байна гэдгийг баталлаа. Сүүлдээ талбай дээр хууль зөрчиж өлсгөлөн зарлалаа. Эдгээр хүмүүс талбай дээр хүн өөрийгөө шатааж байхад, коронавирусний улмаас хүний эрх зөрчигдөж байхад, хүчирхийллийн төлөө, ААН-үүдийн бизнес нурж байхад ингэж тэмцсэн үү.
- Яагаад зүүний үзэл баримтлалтай гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлж байгаа юм бэ. АН-ын үндсэн дүрмийн 3.6-д намын дотоод болоод Төрийн сонгуульд нэр дэвших этгээд нь зургаан сарын өмнө АН-д элссэн байх ёстойг тусгадаг байдаг.
- АН-ын Үндсэн дүрмийн 3.9-т Хэрэв төрийн сонгуульд АН-аас нэр дэвшигчтэй өрсөлдөж, бие дааж нэр дэвшсэн бол 4-8 жил намын гишүүнчлэлээс хасна гэсэн заалт бий. Яагаад 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчтэй өрсөлдсөн Н.Алтанхуягийн нэг өдрийн дотор бүлэгтээ аваад Ерөнхийлөгчийн сунгаанд оролцуулдаг юм. Дүрмийн дээгүүр алхаж байгаагаа яагаад юм нь чинээ тоохгүй байгаа юм.
Яагаад АН сүүлийн хэдэн сонгуульд ялагдал хүлээсэн юм бэ. Энэ мэт дүрмийн бус, хууль бус өөрсдийнхөө үндсэн үзэл санаа, үзэл баримтлалынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн хүмүүсийн уршиг гэлээ.
Маш зөв зүйл ярьж байна.
Удахгүй шалдаа буугаад ирнээ чи ард түмэн чинь чамайг хүлээж байгаа шүү
Энэ банди хэр хол явахыг нь харья даа
Demjij bn
энэ залуу үнэнийг ярьж бна. Зөв шударга байх хэрэгтэй
Энэ нусгай бол эрдэниин утсан хүүхэлдэй
Oligtoihon dugaraad yavaach dee! AN heden zaluus gej heden hugshin luivarchdiinhaa ard orj nuugdsan archaagui sdaakuud
Залуучууд шинэ гэр бариад ажил,амьдрал тэмцэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй.Өвөө нар асрамжид очно уу,хаяа хатавч хавиар сууна уу. Өөрсдөө л мэдэг.
АН гишүүн биш 2хүнийг тахин шүтээд том гэр болон овоохойгоо шатаачихаж байгаа юм уу.Орон гэргүй хүмүүс талбай дээр хоног төөрүүлж байгаа юм байна. Өөр яах билээ.