Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр

Админ
2021/05/06

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ.

Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ.
Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна.
 

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : "АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг  нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс  СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ.

 
Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг  хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж  гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ.
Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.
 
С.Сарнай Sonin.mn


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.122
    2021/05/07

    Молодец. Оюун-Эрдэнэ маш оновчтой ярьсан байна. Төрийн хүн ийм л байх ёстой.

    Хариулах
  • 202.21.108.62
    2021/05/06

    Ene erunhii said chini zuv l helsen bna daa namiin dotood asuudliin toloo undesnii ayulgui baidliin zuvlul huraldana ch geh shig terniu orond ard irgediinhee ovchlold anhaaraad hol horiogoo changslaschee

    Хариулах
  • 103.57.93.31
    2021/05/06

    Залуу хүн гэхэд яг зарчмаа бхрьж ярьсан бна. Нөгөө нөхөр эрх, мэдэл, хил, хязгаар, үүрэг, функциэ ч мэдэхгүй элийрч байж шараа болж.

    Хариулах
    • 202.9.47.112
      2021/05/06

      Оюун-эрдэнийн зөв. Хуулийн дагуу л ажиллах хэрэгтэй.

  • 103.57.95.176
    2021/05/06

    Авдаг албан тушаалаа авчихсан болохоороо ингэж томорч байгаа юм.Энэ чинь МОНГОЛ улсын ҮАБЗ ийн хурал биз дээ.Ард иргэд эд нарыг сонгоод гаргаад ирсэн байхад буцаагаад огцруулах өдөр бас байдаг юм шүү

    Хариулах
  • 183.177.100.4
    2021/05/06

    kue neeree ih ym uzeh nee Yurunhiilugch bolno gd ulsgulun zarlaad talbai dre hevtej baidg hun manai mongoloos uur bhgui shv ingej shivshig bolj baihaar uursduu dotroo uchraa oloosoi

    Хариулах
  • 150.129.140.101
    2021/05/06

    Албан тушаалд очихгүй гэхэд нь үнэхээр итгэж байсан умсан

    Хариулах
  • 43.242.243.137
    2021/05/06

    Энэнд ямар хамаа байна. Нөгөө олон хэлнэ зарлана гэсэн юмаа зарлаач

    Хариулах
  • 66.181.188.202
    2021/05/06

    Зөв шийдвэр гаргажээ

    Хариулах