Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан М.Тулга тэргүүтэй АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ: 

- Өнгөрсөн намраас намын удирдлагын төвшинд маргаантай асуудал үүссэн. Асуудлыг хууль дүрмийн хүрээнд шийдэхээр нэлээд явсан. Энэ хугацаанд асуудлыг үүсгэсэн нөхөдтэй ойлголцох, зөвшилцөх гэж хичээлээ. АН-ыг удирдаж явсан хүний хувьд сонгуулийн ялагдалдаа хариуцлага хүлээж, дүрмийн дагуу өгөхөөр болсон. Ингэхдээ Миний АН-ын X Их хурлыг зарлаж, АН-ын даргын сунгааг зарласан. Дүрмийн дагуу олгогдсон эрхийн хүрээнд АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд дараагийн дарга томилогдтол тамгаа түр шилжүүлсэн.

Ц.Туваан тухайн үед АН-ын даргаас өгсөн чиг үүргийг биелүүлээд 2020 оны наймдугаар сарын 23-нд намын Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг зохих дурмийн явуулж, сонгогдсон намын даргадаа хүндэтгэлтэйгээр тамга тэмдгийг гардуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Харамсалтай нь 12 дугаар сар гартал нөхцөл байдлыг харсан. Улмаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэж гэж өргөмжилж, удаа дараа дүрмийн бус хурлыг зохион байгуулсан. Сүүлдээ АН-ын X Их хурлыг дур мэдэн зарлаж, үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр шууд сонгодог заалтыг оруулж ирснээс болж зөрчил маргаан үүссэн.

Ц.Туваанд удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс миний бие

1-рт, АН-ын даргын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, дэд даргын явуулж буй үйл ажиллагаа дүрмийн бус үйл ажиллагааг зогсоохоор,

2-рт, Улсын дээд шүүхийн 2017 оны 01 тогтоол, мөн улсын бүртгэлийн бүх бичиг баримт миний нэр дээр байсан. Өөрөөр хэлбэл эрх зүйн чадамж хэвээрээ байсан учраас үүрэгт ажилдаа эргэн орсон. Үүнээс болж намын удирдлагын түвшинд маргаан үүссэн. Хуулийн дагуу бүх эрх зүйн бичиг баримт миний нэр дээр байгааг удаа дараа мэдэгдсэн. Гэтэл олууллаа л байвал хууль, дүрэмгүй авирлана гэсэн ташаа ойлголт газар авсан.

Би Ардчилсан хувьсгал үүсэж бий болсон тэртээх 1989 оны өвлийн хүйтэн жавар тачигнасан өдрүүдээс эхлээд журмын нөхөдтэйгөө Ардчиллын үйл хэргийн төлөө зүтгэсэн. Өнөөдөр ч гэсэн тэр үед хамтран зүтгэж байсан нөхөд минь хамт байна. МоАХ бол монголд ардчиллын салхийг хагалж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэвч МоАХ тэр үед гүйцэтгэж байсан үүргээ өнөөдөр гүйцэтгэж чадахгүй байна.

2020 оны УИХ-ын сонгууль луйврын сонгууль болсон. Энэ сонгууль манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүний захиалга АН-ын эзлэх байр суурийг байхгүй болгосон. Захиалгын хүнээр гаргаж ирсэн, нөгөө хүмүүс нь өнөөдөр түүнд хэрхэн үйлчилж байгааг харж байгаа байх.

Монгол Улсын Ерөнхийдлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг өчигдөр СЕХ-нд албан ёсоор авч дууслаа. Одоо тавдугаар сарын 8-нд СЕХ-ны өөрийнхөө шийдвэрийг гаргана. Энэ шийдвэр гарсны дараа нэр дэвшилтийн асуудал эцэслэгдээд явна.

Миний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй. АН-ын удирдлагын багаас санал тавьж байсан ч би тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Харин АН-ын хувь заяа, 200 мянга гаруй гишүүний хувь заяа, Монголын ардчиллын суурь зарчим руу заналхийлсэн үйлдэл гаарсан учраас нэрээ дэвшүүлэх шийдвэрт хүрсэн. Хэн дуртай нь гаднаас гүйж орж ирээд маргааш нь АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр ёс зүй, дүрэм журам, улстөрчийн этик, ёс суртахуун байхгүй болсныг харлаа. АН-ын гишүүдийн хувь заяагаар, АН хэрэггүй гэж гарчихаад Ерөнхийлөгчид нэр дэвших гээд буцаад орж ирж байгаа нөхдүүд үнэхээр увайгүй, хариуцлагагүй байна. Гаднаас орж ирсэн хоёр нөхөр АН-ын нэрийг барьж, дураараа аашилж байна. Тиймээс би АН-ын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, үүрэг хариуцлага хүлээж байсан хүний хувьд би нэрээ дэвшүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ нөхдүүд АН-ын үзэл санаа, үнэт зүйл дээр санал нэгдсэн бол өөр.  Харин өөр зүйл дээр АН-ыг ашиглаж байгаатай хатуу тэмцэнэ. Би ардчиллын төлөө цаашдаа явна.