Э.Ананд: Би том болоод сансрын нисгэгч болно

Б.Ариунзаяа
2021/05/07

Э.Ананд хүүгийн гэрээс мэдээллийг шууд дамжуулж байна. Өнөөдрийн байдлаар 156 сая төгрөг хандивт цуглараад байна. #Шууд

Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваа:

- Миний хүү 3 дугаар сарын 1-нд л гүйж харайгаад явж байсан. Гэвч түүнээс хойш л алхаж гишгэхэд суухад хүртэл хүндрэлтэй болсон. 3 дугаар сарын 30-нд томографт харуулаад 31-ны өдөр онош нь тодорсон. 4 дүгээр сарын 13-ныг хүртэл эмнэлэгт хэвтсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Тиймээс  БНХАУ руу хандсан. Юу ч гэсэн үзье гэсэн хариу өгсөн. БНСУ-ын эмнэлэг 6 сараас 1 жилийн дотор хүүг тань эдгээнэ. Ингэхдээ маш их эмчилгээ хийгдэнэ. 1,2 сарын хугацаагаар ирчихээд буцаж болохгүй гэж анхааруулсан. Коронавируст цар тахлын үе таарч байгаа болохоор Солонгос улсад очингуутаа 14 хоног тусгаарлагдах юм билээ. Тиймээс аль болох хурдхан л явмаар байна. МИАТ-ийн нислэг 5 дугаар сарын 13-нд байсан.

- Хүү бид 2 нагац ахтайгаа хамт явах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь би хүүгээ асарна. Очоод гадуур дотуур юу хэрэг болохыг мэдэхгүй учраас заавал нэг хүнтэй явах шаардлага байна. Тиймээс визны тал дээр ганцхан асран хамгаалагч явна гээд минийхийг дарчих вий дээ, ахыг минь явуулахгүй байх вий дээ санаа зовж байна. Визнийхээ материалуудыг бүгдийг нь бэлдчихсэн. Ирэх нэгдэх өдөр өгнө.

-  Монголчууд үнэхээр зовсон цагт нэгэндээ дэм болж чаддаг юм байна. Бидэнтэй маш олон хүн холбогдож, мессэж бичиж байгаа. Холбогдсон хүн болгон руу хариу мессэж бичиж байсан өчигдөр оройноос миний дугаарын мессэж бичих эрхийг хаачихлаа. Тиймээс сайхан сэтгэлийн өргөлөө өгч байгаа бүх хүмүүст баярлаж, талархаж байгаагаа үүгээр дамжуулж хэлмээр байна гэлээ. 


Э.Ананд: 

- Биеийн байдал одоогоор гайгүй. Босч явж л чадахгүй байгаа.  Би том болоод сансрын нисгэгч болно.  Энэ ертөнцөд дэлхийгээс өөр гараг байгаа, амьдрал байгаа гэдгийг судална. Сансрын нисгэгч болохын тулд одооноос судална. 


Дүү Э.Саранхулан:

- Намайг Э.Саранхулан гэдэг. Би таван настай. Удахгүй сургуульд орно. Ананд агаа минь хурдан эдгэрч, надтай хамт тоглоосой гэж боддог.  Ахын минь нуруунд хавдар ургаж байгаа. Удвал хүндэрнэ гэсэн. Тиймээс манай ахад амьдрал бэлэглээсэй гэж хүсэж байна.  


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.100
    2021/05/08

    Хүүгийн хэлсэн сугалаа гэх талаар тайлбар өгнө үү

    Хариулах
  • 64.119.18.62
    2021/05/07

    Хандив нь бүрдсэн үү

    Хариулах
  • 202.9.40.73
    2021/05/07

    A and estoi mundag sain huu bna daa hurdan Edgene ee Er hun uilaj boldoggoi ymaa bitgii uij baigaarai tegwel eej emee 2 n ydrana shuu za yu zorigtoi zorilgotoi er hun chini tewcheertei baidag ym za yu

    Хариулах
    • 60.65.35.103
      2021/06/01

      ugui dee2 ugui gem

    • 202.9.46.218
      2021/05/07