Өлсгөлөн зарлаж байгаа гишүүд СЕХ-ны ажилд хууль бус шахалт үзүүлсээр байна

Админ
2021/05/07

Талбайд өлсгөлөн зарлаж байгаа Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын гишүүд СЕХ-г хууль зурмын дагуу ажиллахыг шаардаж, хянах зорилгоор очжээ. Тэд хэлэхдээ нэр дэвшигчдийн баримт бичгийг хянах ажил ямар байгааг очиж “шалгаж” байна гэсэн юм. 

Ц.Тувааны АН-аас  нэр дэвшүүлсэн Н.Алтанхуягийг СЕХ бүртгээгүй ч, Н.Алтанхуягийн баримт материалыг ажлын хэсэг гарган  шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгчээ. Гэхдээ СЕХ-ноос Улсын Дээд шүүхээс ирүүлсэн “АН-ын албан ёсны дарга бол С.Эрдэнэ мөн” гэсэн албан бичгийг тэдэнд мөн өгсөн байна. Үүнийг тэд хүлээн зөвшөөрхгүй гэдгээ дахин мэдэгдэж, СЕХ хууль журмын дагуу ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаагаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “СЕХ-ны дарга хууль бус шийдвэр гаргасныг эсэргүүцээд бид суулт зарласан. Ингээд дараагийн шийдвэр гараагүй учраас өлсгөлөн зарласан. Бид 48 цаг хоол идээгүй, буцалсан бүлээн ус уугаад өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэлийн ажил хуулийн дагуу үргэлжилж байна. СЕХ маргааш олон нийтэд нэр дэвшигчдийн бүртгэлийг танилцуулах ёстой. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр материалаа ирүүлсэн Н.Алтанхуягийг бүртгэх боломжгүйг хэлж, С.Эрдэнийг шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх болсныг мэдэгдсэн байгаа юм.   

Б.Саруул


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.90
    2021/05/07

    СЕХ хороо хориг тавигдаад хуулиараа зогсчихсон хуулиар юу хийж байна. Нөгөө л хууль ,зөрчиж байгаа том баримт мэддэггүй юм уу.

    Хариулах
  • 64.119.25.195
    2021/05/07

    Эд нар ингээд өлссөөр байгаад үхцгээчихвэл эрх мэдэл албан тушаалын төлөө үхлээ гэвэл арай муухай юу үгүй юү!? Яалтайч юм бэ дээ!?

    Хариулах
  • 64.119.25.195
    2021/05/07

    Эд нар ингээд өлссөөр байгаад үхцгээчихвэл эрх мэдэл албан тушаалын төлөө үхлээ гэвэл арай муухай юу үгүй юү!? Яалтайч юм бэ дээ!?

    Хариулах
  • 64.119.25.195
    2021/05/07

    Эд нар ингээд өлссөөр байгаад үхцгээчихвэл эрх мэдэл албан тушаалын төлөө үхлээ гэвэл арай муухай юу үгүй юү!? Яалтайч юм бэ дээ!?

    Хариулах